Гэрэлтүүлэн инээлгэх чи минь
Бодолд дарагдсан энэ л тархийг
Аврах ганцхан эзэн нь чи минь.....
Би хичээлээ тараад гэр лүүгээ ихэнх дээ алхдаг юм. Зарим үед ажил ихтэй байсан ч заавал алхана. Яагаад алхадаг вэ гэж үү?
Хүн гэдэг энэ зүйл их хачин шүү. Заавал гуниглаж эморож байж л тархиа цэвэрлэдэг. хаха за энэ ч яахав гол зүйл дээ орий. Маргаашийнхаа ажил, хичээл даалгавар, гэр орон, ажил төрөл, өнөөдөр би хэн хэнд ямар үг хэллээ, ямар сэтгэгдэлтэй үлдсэн бол, энд тэндгүй хог хаяж байгаа хүмүү, улаанбаатарын утаа, өнөөх харри поттер гээд киноны шившлэг шиг олон нэр томъёо, онол гээд л бодож гарна даа. Энэ л үед өөрийнхөө дуртай дуунуудыг тасралтгүй сонсоод л авто зам дээр нэг нэгнээ хүндлээгүйгээс болоод үүссэн уртаа түгжээг харан инээн шоолон явах би дуртай. Энэ л олон аймар ч юм шиг толгой эргүүлсэн ч юм шиг олон асуудлуудыг хоромын төдийд мартуулж чаддаг ганцхан бодол бий.

Мөнгөн сарны ганцаардлыг
Мянган жил аргадах
Мөнхийн гэрэлт од
Чамдаа би хайртай
Чамайг хайрла гээд зүрх цохилоод байна
Чамайг мартваа гээд зүүд сануулаад байнаЧамайг харах гээд харц хайгаад байнаЧамайг мартваа гээд зүүд сануулаад байнаЧамайг харах гээд харц хайгаад байна
Чамтай л уулзах гээд зүрх тэмүүлээд байна хайрт минь....
No comments:
Post a Comment