Ямар нэгэн шалтгаанаар хүмүүстэй ажил ярих, эсвэл цагыг хөгжилтэй өнгөрөөх, өөртөө зарцуулах гээд хүнд олон төрлийн ажилууд гардаг. Тэр бүрийг үр бүтээлтэй бөгөөд өөртөө хэрэгтэй, үр өгөөжтэй өнгөрөөх, давхцалгүй, холион бантан болгочихгүйхэн шиг аятайхан хийхийг хэн ч бодно. Тэгхийн тулд бид яах хэрэгтэй вэ? ЮУ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ЮМ? гээд олон асуудал гарж ирж байгаа биз. Энэ бүхний хариулт бол ТӨЛӨВЛӨЛТ юм.
Миний бодлоор хүнд 3н төрлийн төлөвлөлт байх хэрэгтэй санагдаж байна.
1. Амьдралын төлөвлөгөө
2.Өдөр бүрийн төлөвлөгөө
3.Ойрын хугацааны төлөвлөгөө гээд миний бодлоор 3-н хэсэг төлөвлөлт байх хэрэгтэй санагдаад байгааюм даа..
1. Манай нэг багш бидэнд нэг өдөр их гоё онол зааж билээ. хэхэ Энэ бол хүний амьдралын төлөвлөгөө бөгөөд миний нэршилээр ХУВИНГИЙН ОНОЛ хаха

Хамгийн түрүүнд та өөрийнхөө байр сууриа илэрхийлсэн, энэ амьдралынхаа хамгийн том бас гол зорилгуудаа төлвөлөх хэрэгтэй. Түүүндээ хүрхийн тулд та өдөр бүр хичээх хэрэгтэй шүү дээ.

Хэрвээ та маргааш хэдэн цагаас хэдэн цагын хооронд ямар ажил амжуулах, ямар нэгэн үйл ажиллагаа төлвөлсөн бол маш сайн байна. Хэрвээ нэгэн хэвийн урсгалаараа юу хийхээ мэдэхгүй зүгээр унтах гэж байгаа бол миний нүдээр та их хөөрхийлөлтэй харагдаж байна. Яагаад хөөрхийлөлтэй харагдаж байна гээч. Маргаашаа та төлөвлөөгүй бол та нөгөөдрөө хэзээ ч төлөвлөж чадахгүй юм.
3. Холын төлөвлөгөө ба ойрын төлөвлөгөө бүхнээ хооронд нь холбох ойрын хугацааны төлөвлөгөө хүн бүхэнд байх хэрэгтэй юм. Та магадгүй энэ сард ямар зорилго зорилт тавьсан бэ? Та энэ жилд ямар зүйлсийг хийнэ гэж дотроо бодож байгаа вэ? Та арай энэ талаар бодоогүй байгаа юм биш биз. Бодоогүй бол яг одоо бодож төлөвлөөрэй. Хэхэхэ та оройтоогүй байна.
Хүн бүр төлөвлөгөөгөө боловсруулах даа нөөц бололцоог тооцож үзэх хэргтэй шүү. Мөн энэ цаг төлөвлөлтийг Монгол улсад баримтлахад хэцүү. Би анх хэд хэдэн хүнд маш их урам хугарж байлаа. Хүмүүстэй за одоо тэдээс тэд хүртэл уулзаад ийм ажил хийнэ гэж 3,4 хонгийн өмнөөс ярилцсан хэрнээ огт хэрэгжихгүй төлөвлөгөө нурж миний уурыг милээн их хүргэсэн хүмүүс байгаа. Сүүлдээ тэсхээ байгаад ах даа хэлэхэд ах надад ингэж билээ. Чи дан ганц өөрөөсөө хамааралтай зүйлийг төлөвлөж байгаа бол төлөвлөгөөгөө хэрэгжүүлж баримталж болно. Өөр хэн нэгнээс хамаарлтай хэрнээ хэрэгжихгүй нурсан тохиолдолд чи уурлах хэрэггүй гэж хэлж байж билээ. Хаха тухайн үед би ах-д их ядаргаа болсон бололтой санагддаг. Ямар сайндаа л надад ингэж хэлэх билээ дээ.
Та өөрийнхөө ажлаа бас өөр хэн нэгний ажил-г алдуулахгүй, Төлөвлөсөн ажлыг нь нурууахгүйн тулд өнөөдөр та цагаа баримтлах хэрэгтэй юм. Учир нь өнөөдөр таны бөгөөд өөр хэн нэгний төлөвлөсөн ажил нурлаа гэж бодвол. Тэр хүний мөн таны ирээдүй ч нурах аюултай юм. Энэ бүх асуудал цаг хугацаа гэх гарт баригдахгүй ертөнцийн хуулийнд захирагдаж байгаа юм. Нэг голын усанд хүн хэзээ ч 2 удаа орж болохгүй шүү дээ.
Цагаас өрсөж ухаар. Цагтай уралдаж амьдар.... Өнөөдөр та ямар нэгэн ажил төлвөлсөн бол түүнийгээ заавал биелүүл. Эс чадваас та ирээдүйгээ нурааж байгаа гэмт хэрэг юм..
2017оны 3сарын 12 өдөр 22 цаг 41 минут
(Багшийнхаа заасан эрдэм мэдлэгийг та бүхэнд өөрийн ойлгосн түвшинд танилцуулаж байна.Та дараах дууг сонсоод маргаашийнхаа ажлуудыг төлөвлөөрэй... )
No comments:
Post a Comment