За ойрд блогтоо мэдээлэл оруулж амжхааргүй их ажилтай байлаа. Өнөөдөр та бүхэнтэй өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрөх талаар ярилцах бодолтой байна. Хүн та хэдий сайхан сэтгэлтэй, хэдий өндөрт явна төдий чинээ өөрөө өөрийнхөө сайн бас муу талыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм.
Бид энэ дэлхий дээр 7 тэрбум хүн ам оршин тогтнож байна. Тэр олон хүмүүсийн дотроос манлайлж явжаа хүмүүс бишгүй олон байгаа. Тэр хүмүүс яг яаж тэр өндөрлөгт гарсан юм бол гэж би хувьдаа бодох доо. Өөрөө өөрийнхөө сул талыг олж харж, өөрөө өөрийнхөө сул талыг хүлээн зөвшөөрсөнд байдаг юм болов уу гэж боддог.
Та , би магадгүй ерөнхийлөгч ч хүртэл сайн тал , мжж талтай байдаг. Зарим хүмүүс өөрсдийгөө өндрөөр хардаг. Ээ бурхан минь хэхэ. Ямар нэгэн үйл ажиллагаа, тэмцээн уралдаан гээд бүр амьдрал дээр хүртэл ажиглагдаж байдаг. Би ингэх ёсгүй, үгүй ээ, би хожигдочихлоо гээд л уурлаад байдаг. Тэгэх ч бас муухай харагддаг шүү... Та хэрвээ энэ удаа унасан, ялагдсан бол хэзээ ч ийм байх ёстой гэж өрөөлөөс ямар нэгэн өө хайгаарай. Аль болох өөрөө өөрийгөө илүү түлхүү хараарай. Би юун дээр алдав? би яагаад ийм нөхцөл байдалд хүрэв? би яагаад энэ удаа ингэж хийчэх вээ... гээд л алт болох өөрөө өөрлүүгээ өнгийгөөрэй...
Өөрөө өөрөөсөө өө-гөө олж харсан бол та түүнийгээ хэрхэн яаж засах вэ? хэрхэн яаж энэ асуудлыг давах вэ гээд цааш нь бодож үзээрэй.. Амжилтанд хүрч чадсан хүн бүр л өөрийн дутагдалтай талаа олж харж түүнийгээ зассаж байж л тэр өндөрт гарсан гэдэгт би эргэлзэхгүй байна. Өөрийн алдаагаа хэрхэн яаж засах гээд тэр бүрийг дараа дараагын удаа оруулах болноо..
Өндөг хүртэл өөтэй учир
Өөрийгөө бүү өндөрт бод.....
No comments:
Post a Comment