Thursday, August 31, 2017
9-р сарын 1 өдөр
Өдгөөгөөс хэдэн жилийн өмнө ээжээрээ хөтлүүлээд цэцэрлэгийн зүг явж байж билээ. Тэр нэгэн өдрөөс хойш 9сарын1 болгонд ганцаараа хичээлдээ явдаг болж билээ. Бага байхдаа л ээж ааваараа сургууль руугаа хүргүүлэх байсан юм. Хаха одоо ч их дээд сургуульд орсон ч гэсэн ганцхан удаа 9сарын 1нд хэн нэгнээр хүргүүлэх юмсан гэж дотроо мөрөөдөх л юм хахах...
Би гэдэг хүн чинь бас айлын бага хүүхэд шүү дээ ххах. Би гэдэг хүн ээж аавынхаа хүч хөдөлмөрөө гарган байж олсон хэдэн төгрөгөөр "би ийм өмд авна, би ийм гэрэлтэй гутал авна, би ийм ч тоглоом авна, би ийм нусны алчуур авна...." гээд л нихэн шаналагаж, болохгүй бол уйлаад л зогосчихно. Эвий дээ миний ээж өөрөөсөө хүртэл мөнгөө харамлалгүй хүүдээ авж өгөөд л "за ингээ л болоо шүү" гэж хэлнэ. Би ч за гээд л цааш явна, тэгээд дахиад л ямар нэгэн юм авна гэж нихэж уйлна даа.. хаха.Энэ өдрийн хамгийн сайхан мэдрэмж юу байдаг гээч... Ээж аавынхаа авч өгсөн хувцасыг хажуудаа жимбийтэл нь хурааж тавьчаад л "маргааш ямар өдөр болох бол? маргааш гоё нартай байх болов уу? маргааш би олон найзуудтайгаа уулзхаар гоё байх болов уу?...." гэээд л бодсоор л унтаж өгнө. Өглөө нь ээж, ааваараа дуудуулан нойрмог амьтан босоод жимбийтэл нь эвхээд тавьсан хувцасаа өмсөөд л цаанаа нэг л сайхан мэдрэмж өөрийн эрхгүй төрөөд л сайхан байж билээ...
Өнөөдөр би гэдэг хүн чинь АШУҮИС-ийн 4-р күрсийн оюутан гэж дуудуулах гээд л зогсож байна шүү дээ. Асар том болж дээ миний хүү гэж аав минь хэлэх байх даа.. Амьдрал гэдэг энэ далайд би гэдэг хүн чинь хөл алдан нурчихгүйг хичээж л явна даа... За энэ хичээлийн жил ч бут авна гэсэн зорилго тавиад, зорилгодоо хүрхийн төлөө цагаан халаадаа өмсөөд л хичээл дээ сууя даа..
Өө тийм та бүхэндээ хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргье. Сайхан баярлаарай.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment