Хүн бүхэн өөрөө өөрсдийнхөө түүхээ бичиж амьдардаг. Тэрхүү түүх бүхэнд сайн ба муу эсвэл мартагдсан , аз жаргалаар дүрэн, уйтгар гуниг гээд асар олон төрлийн үгс бичигддэг. Хэрвээ миний амьдарч байгаа энэ л амьдарлыг бүтэн нэгэн түүхийн номоо гэж үзвэл "...Одоо би ямар өгүүлбэрийг бичих билээ? одоо би гэдэг зохиолч энэ түүхийн номоо ямар утга агуулгатай болгох билээ...." гэдгээ бодох хэрэгтэй юм. Тус бодох хугацааг өмнөх өгүүлбэрийн төгсгөл болгон цэг тавьж буй юм. Та амьдралынхаа түүхийн номонд шинээр өгүүлбэр бичих гэж байгаа бол хэсэгхэн хугацааг өөртөө зарцуулаарай. Учир нь энэ л амьдрал гэдэг чинь баллуур байхгүй бичигддэг аймшигтай ном. Хэзээ хожим нь та өөрийн бичсэн тэрхүү номоо сүүлийн амьсгалаа аваад гаргах үедээ унших бизээ...
Өөрийн хийсэн бүхнээ цэгнэн дүгнэж бод гэж
Өөрийн хийх бүхнээ тооцолон сэтгэн бод гэж
Амьдрал чамд асар олон цэгийг өгөх болно
Амжиж чи өөрөө олж хар тэр л цэгийг.....
Сэтгэл гэгэлзсэн болзоонд
Сэрүүхэн салхи үлээхэд
Сүүдэр хүртэл замхран арилдаг
No comments:
Post a Comment