Энэ л дууг сонсох бүртээ цаанаа л нэг тайван хэрнээ энэ хорвоо дэлхий дээр надаас өөр хэн ч байхгүй мэт хоосон болох юм... Яг л энэ зураг шиг..... Энэ 2 өөр зүйлс атал яг л нэг мэт надад санагдаж байна.
Thursday, January 12, 2017
Lullaby
Энэ л дууг сонсох бүртээ цаанаа л нэг тайван хэрнээ энэ хорвоо дэлхий дээр надаас өөр хэн ч байхгүй мэт хоосон болох юм... Яг л энэ зураг шиг..... Энэ 2 өөр зүйлс атал яг л нэг мэт надад санагдаж байна.
Tuesday, January 10, 2017
Нулимас дүүрэн энгэр...
Утга учир минь
Би чамайгаа тэврээд үнсээд л баймаар
Битгий дэргэдээс минь холдоосой гэж хүсдэг
Инээгээд л уурлаад л намайг аргадаад
Их удаан бүр урт удаан хажууд минь байгаасай гэж хүсдэг
Алдагдсан дурсамжаа эргэн сөхөж
Аз жаргалаа шинээр бүтээгээд л
Гараас чинь атгаад чамдаа эрхэлж
Ганцхан чамайгаа хайрлахыг хүсдэг
Үнэрийг чинь мэдэрч нүдээ анихад л
Үүлэн дундуур нисэх шиг болдог
Хоолойг чинь сонсоод үгсэнд нь автахад
Хорвоо дэлхийгээс тасрах шиг санагддаг
Эгэл мөрөөдлийг минь эзэмддэг
Эгнэшгүй эрхэм чамтайгаа байхад
Дэлхий ертөнцийн бүх амьдралаас
Дэндүү холдож би тэнгэрт нисдэг.
Н.Урангоо
Би чамайгаа тэврээд үнсээд л баймаар
Битгий дэргэдээс минь холдоосой гэж хүсдэг
Инээгээд л уурлаад л намайг аргадаад
Их удаан бүр урт удаан хажууд минь байгаасай гэж хүсдэг
Алдагдсан дурсамжаа эргэн сөхөж
Аз жаргалаа шинээр бүтээгээд л
Гараас чинь атгаад чамдаа эрхэлж
Ганцхан чамайгаа хайрлахыг хүсдэг
Үнэрийг чинь мэдэрч нүдээ анихад л
Үүлэн дундуур нисэх шиг болдог
Хоолойг чинь сонсоод үгсэнд нь автахад
Хорвоо дэлхийгээс тасрах шиг санагддаг
Эгэл мөрөөдлийг минь эзэмддэг
Эгнэшгүй эрхэм чамтайгаа байхад
Дэлхий ертөнцийн бүх амьдралаас
Дэндүү холдож би тэнгэрт нисдэг.
Н.Урангоо
...Чинихээ үнэрийг үнэрлээд чимээгүйхэн зогсох доо энэ л хорвоод чамтайгаа хамт аз жаргал хэмээх их далайд уусан шингэж хэзээ ч гарч ирхээргүйгээр живэн одохыг л хүсдэг. Сэтгэлдээ хураасан уйтгар гуниг, биендээ хураасан тэр л өвдчин, нүдэнд минь хурсан өвчин бүрийг би чамайгаа тэврээд л аль хэдийнээ мартчихсан байдаг. Энгрээс чинь үнэртэх тэр л сайхан ширчиг хэдийнээ намайг солиоруулчихсан байх юм. Уулзаж эрхлэх бүртээ чинийхээ тэх л ялдам инээмсэглэл, дуу хоолой бүрт чинь мансууран тэнгэрт дүүлэх юм. Дэргэдээс чинь салах би хичнээн дургүй гээч, чинийхээ хажууд байгаад л баймаар тийм л сайхан хүний үр юм шүү..
Чамайгаа гэрт чинь оруулах,хажуунаасаа холдуулах би хичнээн дургүй гэж санана.Яг л энэ үед цаг хугацааг зогсоочихмоор л санагддаг.Тэгэх дээ би цаг хугацааг зогсоож чадахгүй нь дэндүү харамсалтай. Чинийхээ хажуунаас хэзээ ч би ходохгүй ээ хайрт минь.
Уудам хорвоод амталсан бүх л зүйлсээ
Уужуу чинийхээ энгэрт эрхлэх дээ би мартдаг.
Хатуу энэ л хорвоогийн хамаг бүхнийг туулан шаналах даа
Хайрт чинийхээ энгэр чимээгүй мэгшиж тайтгардаг аа хайрт минь....
2017оны 1сарын11 өдөр 01цаг 01 минут
Thursday, January 5, 2017
Бачуурал.
Юу ч юм бүү мэд, Юунаас ч юм бүү мэд, Ямар нэгэн юмнаас юм бүү мэд.... Толгой минь хүрэхгүй нь... Санснаар минь ямар нэгэн зүйл болохгүй байгаа юм уу... Би Зүгээр л БАЧУУРАЖ байн уу???
Цээжин дотор яг одоо юу болоод байгааг ч би өөрөө ойлгохгүй байна. Яг л хэтэрхий их намуухан тал дээр шуурга дэгдэж байгаа мэт... Яагаад энэ ийм зүйл болоод байгааг ч би ойлгохгүй байна. Яг л амьсгалаа бүрэн авж чадахгүй тэнгэрт дүүлэн нисэх шувуу шиг л байна. Миний мэдэрч буй энэ л мэдрэмжийг хүн бүр мэдэрдэг болов уу гэж бодохоос ч айж байна.
Өнөөх муу нэртэй савангын дуурь дээр л цээжээ цохиод л уйлдаг хэтрүүлэгтэй хэсэг нүдэнд харагдчихлаа. хахаха. Би яг одоо энэ л цээжийг дэлгээд бачуураад байгаа тэр л мэдрэмжийг болих үед нь буцаагаад хаачихмаар л байна.
Одоо би юу хийх хэрэгтэй вэ?
Хэн нэгний мэдэхгүй газар ганцаараа орилох уу? Аль эсвэл чимээгүйхэн дуу сонсож суух уу? яг л өмнөх шигээ хаа хүрхээ мэдэхгүйгээр анцаараа гүйх хэрэгтэй юу?
Би одоо яах хэрэгтэйгээ ч мэдэхгүй байна.....
Амьдрал би чамаас....
...Үүргэвчээ үүрээд чимодамаа чирээд, зургын аппратаа энгэртээ бариад дэлхийгээр аялах хүсэл надад хязгааргүй их байсан ч тэр хүсэл минь одоо ямар аймшигтайгаар биелэж байгааг хэн ч ойлгохгүй бас мэдэхгүй юм даа...
Хайртай хүмүүсээсээ хол хэдэн мянган бээр байх тийм сайхан зүйл биш юм даа. Уйтгар гуниг нулимсан далайд живж энэ л хорвоод эрээнтэй бараантай зүйлстэй ганцаараа тулалдах гэдэг зэвсэг үгүйгээр дайнж орохтой яг л адил гэдгийг одоол би ухаарж байна.
Хичнээн сайхан орчин, нөхцөлд байсан ч хайртай хүмүүсийнхээ энгэрт наалдаж, мөрийг нь түшихгүй, гараас нь атгахгүй цаг бүр ярилцаж чадахгүй, нэг л дотно үнэрийг нь үнэртэхгүйгээр зургыг нь хараад хамт байсан цаг мөч бүхнээ бодон уйлан суухаас өөр аргагүй байна гэдэг хичнээн гутамшиг юм бэ.
Өвдөөд байна гэхэд хажууд нь суугаад зүгээрээ маргааш өглөөний нар мандадгаараа манданаа гээд сууж чадахгүй алсаас дэмийл санаа зовож яаж байгаа болоо гэх хичнээн хэцүү юм бээ.
Аз жаргал бэлэглэх тэр л хайр нь агуу хүмүүсээ орхиод удахгүй хөдөө сурах гээд явна гэхээр л нэг л хэцүү санагдаж амьдрал чамд би амь тавин нулимсаа урсгаж сууна.
Үнэ цэнэтэй хүмүүс гэдгийг хэтэрхий ихээр чи надад мэдрүүлэх тусам энэ л амьдралд би урагш гишгэх тэнхээгүй болж хөл минь салгалан сөхөр ч байна.
Хатуу гэх энэ амьдрал надад хичнээн хатуу гэдгээ хэдий хүртэл мэдрүүлэх юм бэ. Хүссэн зүйлдээ хүрэх арга үүнээс үгүй гэж үү надад хариулаа ч ....
Хайртай хүмүүсээсээ хол байна гэдэг зовлонг би 4,5 жил яс махаараа би мэдэрч байна. Надад энэ л аймшигт өдрүүдээс үлдсэн зүйлс нь юу юм бээ... Хайртай хүмүүсээсээ холдохгүй гэх тэр л шархалсан зүрх сэтгэл, гэрлүүгээ хоног тоолон яарах тэр л ганцаардсан өдрийн дурсамжууд уу.....
Хүний нутагт хүйтэн дэрэн дээр нулимас асгаруулаж
Хайрт дээрээ очих өдрийг хуруу даран тоолох
Би нүүдлийн шувуудын амьдралыг хүсээгүй
Би холоос хайртай хүмүүсээ харан зогсох мануухай болохийг хүсээгүй..
Уушиг зүрх минь савсан байж амьдрал би чамд гомдож энэ л зүйлсийг хэлье....
Wednesday, January 4, 2017
Чи бол миний амьдралын хамгийн том бэлэг....
Хүйтэн шуургатай сэтгэлийн тэнгист минь
Хүслэн болсон наран гийж дулаацуулаад
Хүлээн хүлээсэн дуртай улирал чи айлчлан
Хүсэж байсан зөөлөн салхи минь сэвэлзлээ
Зүйрлэж хэлэх сайхан мэдрэмж үгүй
Зүгээр л чамд улам дуралмаар байна
Нүдээ аниад чамайг мэдрэх тэр мөчид би
Нисэн холддог зөөлөн салхинд чинь илбүүлэн хаа
нэгтэй
Уруулны чинь амт ухаан балартуулж
Нүдний чинь харц сэтгэл гижигдэж
Бодлоор дүүрэн зөөлөн салхи чи сэвэлзээд
Больж чадахгүй байна чамд би ховсдуулчихаж
Ярьдаг сэдэв минь чи болж
Явсан газраа чамайг л хайж
Дурлалын салхинд сэтгэл минь хийсч
Дуу сонсоод л чамайгаа төсөөлнө
Миний нүдэнд чамаас минь илүү хөөрхөн нь алга
Миний мөрөөдөлд чамаас минь өөр хэн ч алга
Миний гэсэн бүхэн чамайг л гэсэн тэмүүлэлтэй
Миний зөөлөн салхи Чи минь хичнээн хөөрхөн юм
дээ............
Хайрт минь чи минь наддаа хичнээн хөөрхөн
харагдагаа мэдэх болов уу. Уулзах бүртээ үнэрт чинь сонгтож, уруулны чинь бал
бурманд согтож. Энэ л хорвоод данаас илүү жаргалтай нь үгүй.. Жавар даарсан
сэтгэлийг минь чи л дулаацуулдаг шүү... Тоглож байгаад гомдхоор намайг
эрхдлүүлэж, хичнээн их зовж байсан ч түшээд босгодог ганцхан хүн минь чи....
Чамайгаа гомдоох бүртээ өөртөө үхэх ялийг тулгаж чамайгаа гэдэг сэтгэлийг минь
чи минь ойлгоорой хайрт минь... Хичнээн хэцүү ирэв ч гараас чинь зөөлөн атгаад
энэ л хорвоод хамтдаа туулья хайрт минь....
Уйлмаар байвал мөрийг минь дэрлээд уйл би
бинийхээ дэр чинь больёо
Уйтгарлмаар байвал энгрийг минь дэрлээд хэвт би чинийхээ гудас чинь больёо
Хэцүү байвал өвдөгийг минь дэрлээд чимээгүйхэн
хэвт би чиний хань чинь больёо.
Хайрт минь би чинийхээ бүх л зүйлийг туулахад
хажууд чинь байх ганцал хүн нь байж болох уу....
Энэ л амьдралд үүрд хамтдаа шүү хайрт минь...
Б-с Г-дээ л зориулан бичив...
2017оны 1сарын 5 өдөр...
Миний чих... хэхэхэ
Далайн түрлэг ширүүсэх тусам
Энэ л хуурай газар тайтгардаг...
Сайхан үгс ихсэх тусам
Энэ л амьдрал дулаахан болдог.....
Хүн бүрийн нүдэнд үзэгдэх чамархайн доохно хэсэгт байрлах 2 далбагар зүйлийг чих гэж нэрлэдэг юм билээ. Чих нь гаднаас ирэх дууны авиа долгионыг хүний тархинд мэдээлэл болгон өгөх гайхалтай эрхтэн билээ.
Аан миний чих ямар вэ гэж үү хахаха хүн бүрт байдаг чих шиг л чих. Тэгхдээ чих маань гаднаас мэдээлэлээ хүлээн авж уураг тархинд минь биш сэтгэлд минь хүргэдэг.
Энэ хорвоо дэлхий дээр бүх зүйлс сэтгэл зүрхнээс л бүтсэн гэдэгт би итгэдэг. Учир нь хүн бүрийн өнөөдөр харж, мэдэрч буй бүх зүйлс хүний сэтгэлийн хөдөлмөрөөр бүтсэн гээд та боддоо.
Хэний ч амнаас ямар ч үг гарж болно. Хэзээд ч ямар нөхцөл байдалд ямар ч үг гарж болно тэгэх дээ хэлсэн үг бүрийг тань хэн нэгний сэтгэл зүрх сонсож байгаа гээд та боддоо. Хана хүртэл чихтэй юм гэнэ лээ аргагүй дээ. Өнөөгийн энэ барилга, байгууламжуудын хананы нимгэн гэж хаха...
Та хүний хэлсэн үгийг сонсож чадаж байгаа бол тунгааж чаддаг л байх хэрэгтэй. Та хэн нэгний хэлсэн үгийг сонссон л бол та хариу үйлдэл үзүүлэх хэрэгтэй. Энэ бол физиологийн хариу урвал шүү дээ.. Өнөөдөр магадгүй нөгөөдөр хэзээ нэгэн цагт таныг хэлсэн үгэнд хэн нэгэн гомдож энэ хорвоо бүхэлдээ нурах вий. Энэ чинь хамгийн аймар зүйл шүү дээ.
Хатуу үгийг сонсов ч хүн болохгүй
Зөөлөн үгийг сонсов ч энхрий болохгүй
Сэтгэл зүрхний гүнээс гарах тэр л үгс
Сэтгэл зүрхэнд л хүрдэг жамтай.....
Үхэх мэт хэцүү байсан ч тайван бай....
Үйлийн үртэй мэт зовлонтой байсан ч тайван бай...
Сэтгэлийнхээ чихийг амгалан байлга.
Муу үгсийг бүү дуул
Сэтгэл сэмэлхийн нэмэр
Subscribe to:
Posts (Atom)