Thursday, January 5, 2017

Амьдрал би чамаас....



...Үүргэвчээ үүрээд чимодамаа чирээд, зургын аппратаа энгэртээ бариад дэлхийгээр аялах хүсэл надад хязгааргүй их байсан ч тэр хүсэл минь одоо ямар аймшигтайгаар биелэж байгааг хэн ч ойлгохгүй бас мэдэхгүй юм даа...
Хайртай хүмүүсээсээ хол хэдэн мянган бээр байх тийм сайхан зүйл биш юм даа. Уйтгар гуниг нулимсан далайд живж энэ л хорвоод эрээнтэй бараантай зүйлстэй ганцаараа тулалдах гэдэг зэвсэг үгүйгээр дайнж орохтой яг л адил гэдгийг одоол би ухаарж байна.

Хичнээн сайхан орчин, нөхцөлд байсан ч хайртай хүмүүсийнхээ энгэрт наалдаж, мөрийг нь түшихгүй, гараас нь атгахгүй цаг бүр ярилцаж чадахгүй, нэг л дотно үнэрийг нь үнэртэхгүйгээр зургыг нь хараад хамт байсан цаг мөч бүхнээ бодон уйлан суухаас өөр аргагүй байна гэдэг хичнээн гутамшиг юм бэ.

Өвдөөд байна гэхэд хажууд нь суугаад зүгээрээ маргааш өглөөний нар мандадгаараа манданаа гээд сууж чадахгүй алсаас дэмийл санаа зовож яаж байгаа болоо гэх хичнээн хэцүү юм бээ.

Аз жаргал бэлэглэх тэр л хайр нь агуу хүмүүсээ орхиод удахгүй хөдөө сурах гээд явна гэхээр л нэг л хэцүү санагдаж амьдрал чамд би амь тавин нулимсаа урсгаж сууна.

Үнэ цэнэтэй хүмүүс гэдгийг хэтэрхий ихээр чи надад мэдрүүлэх тусам энэ л амьдралд би урагш гишгэх тэнхээгүй болж хөл минь салгалан сөхөр ч байна.

Хатуу гэх энэ амьдрал надад хичнээн хатуу гэдгээ хэдий хүртэл мэдрүүлэх юм бэ. Хүссэн зүйлдээ хүрэх арга үүнээс үгүй гэж үү надад хариулаа ч ....

Хайртай хүмүүсээсээ хол байна гэдэг зовлонг би 4,5 жил яс махаараа би мэдэрч байна. Надад энэ л аймшигт өдрүүдээс үлдсэн зүйлс нь юу юм бээ... Хайртай хүмүүсээсээ холдохгүй гэх тэр л шархалсан зүрх сэтгэл, гэрлүүгээ хоног тоолон яарах тэр л ганцаардсан өдрийн дурсамжууд уу.....

Хүний нутагт хүйтэн дэрэн дээр нулимас асгаруулаж
Хайрт дээрээ очих өдрийг хуруу даран тоолох
Би нүүдлийн шувуудын амьдралыг хүсээгүй
Би холоос хайртай хүмүүсээ харан зогсох мануухай болохийг хүсээгүй..
Уушиг зүрх минь савсан байж амьдрал би чамд гомдож энэ л зүйлсийг хэлье....


No comments:

Post a Comment