Wednesday, January 4, 2017

Миний чих... хэхэхэ



Далайн түрлэг ширүүсэх тусам 
Энэ л хуурай газар тайтгардаг...
Сайхан үгс ихсэх тусам 
Энэ л амьдрал дулаахан болдог.....


Хүн бүрийн нүдэнд үзэгдэх чамархайн доохно хэсэгт байрлах 2 далбагар зүйлийг чих гэж нэрлэдэг юм билээ. Чих нь гаднаас ирэх дууны авиа долгионыг хүний тархинд мэдээлэл болгон өгөх гайхалтай эрхтэн билээ.


Аан миний чих ямар вэ гэж үү хахаха хүн бүрт байдаг чих шиг л чих. Тэгхдээ  чих маань гаднаас мэдээлэлээ хүлээн авж уураг тархинд минь биш сэтгэлд минь хүргэдэг. 

Энэ хорвоо дэлхий дээр бүх зүйлс сэтгэл зүрхнээс л бүтсэн гэдэгт би итгэдэг. Учир нь хүн бүрийн өнөөдөр харж, мэдэрч буй бүх зүйлс хүний сэтгэлийн хөдөлмөрөөр бүтсэн гээд та боддоо. 

Хэний ч амнаас ямар ч үг гарж болно. Хэзээд ч ямар нөхцөл байдалд ямар ч үг гарж болно тэгэх дээ хэлсэн үг бүрийг тань хэн нэгний сэтгэл зүрх сонсож байгаа гээд та боддоо. Хана хүртэл чихтэй юм гэнэ лээ аргагүй дээ. Өнөөгийн энэ барилга, байгууламжуудын хананы нимгэн гэж хаха... 

Та хүний хэлсэн үгийг сонсож чадаж байгаа бол тунгааж чаддаг л байх хэрэгтэй. Та хэн нэгний хэлсэн үгийг сонссон л бол та хариу үйлдэл үзүүлэх хэрэгтэй. Энэ бол физиологийн хариу урвал шүү дээ.. Өнөөдөр магадгүй нөгөөдөр хэзээ нэгэн цагт таныг хэлсэн үгэнд хэн нэгэн гомдож энэ хорвоо бүхэлдээ нурах вий. Энэ чинь хамгийн аймар зүйл шүү дээ. 


Хатуу үгийг сонсов ч хүн болохгүй 
Зөөлөн үгийг сонсов ч энхрий болохгүй 
Сэтгэл зүрхний гүнээс гарах тэр л үгс 
Сэтгэл зүрхэнд л хүрдэг жамтай..... 

Үхэх мэт хэцүү байсан ч тайван бай.... 
Үйлийн үртэй мэт зовлонтой байсан ч тайван бай... 
Сэтгэлийнхээ чихийг амгалан байлга. 
Муу үгсийг бүү дуул 
Сэтгэл сэмэлхийн нэмэр 


No comments:

Post a Comment