Thursday, January 5, 2017
Бачуурал.
Юу ч юм бүү мэд, Юунаас ч юм бүү мэд, Ямар нэгэн юмнаас юм бүү мэд.... Толгой минь хүрэхгүй нь... Санснаар минь ямар нэгэн зүйл болохгүй байгаа юм уу... Би Зүгээр л БАЧУУРАЖ байн уу???
Цээжин дотор яг одоо юу болоод байгааг ч би өөрөө ойлгохгүй байна. Яг л хэтэрхий их намуухан тал дээр шуурга дэгдэж байгаа мэт... Яагаад энэ ийм зүйл болоод байгааг ч би ойлгохгүй байна. Яг л амьсгалаа бүрэн авж чадахгүй тэнгэрт дүүлэн нисэх шувуу шиг л байна. Миний мэдэрч буй энэ л мэдрэмжийг хүн бүр мэдэрдэг болов уу гэж бодохоос ч айж байна.
Өнөөх муу нэртэй савангын дуурь дээр л цээжээ цохиод л уйлдаг хэтрүүлэгтэй хэсэг нүдэнд харагдчихлаа. хахаха. Би яг одоо энэ л цээжийг дэлгээд бачуураад байгаа тэр л мэдрэмжийг болих үед нь буцаагаад хаачихмаар л байна.
Одоо би юу хийх хэрэгтэй вэ?
Хэн нэгний мэдэхгүй газар ганцаараа орилох уу? Аль эсвэл чимээгүйхэн дуу сонсож суух уу? яг л өмнөх шигээ хаа хүрхээ мэдэхгүйгээр анцаараа гүйх хэрэгтэй юу?
Би одоо яах хэрэгтэйгээ ч мэдэхгүй байна.....
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment