Цав цагаан цасан хоёр алган дээр минь хаялсаар
Зургийн мөнхийн шөнө шиг энэ үдшийн энэ дууг
Навчит залаат гацууртай нь дуулья
Миний гоёсон гацуурхан
Мөрөөдөлтэй минь ижилхэн юм
Чамдаа хадгалсан бэлэг шиг энэ гэгээн дууг
Мөсөн жинст мөнхийн уулстай нь дуулья....
Энэ л өдөр хүн бүхнийг баяр хөөртэйгөөр байгаасай гэж дотроо маш их залбир ч 31 ний өглөөг угтдаг. 2016 оны 12 сарын 31 өдөр надад ямар аймшигтай байсан гээч. Өглөөнөөс авхуулаад он гарах хүртэл нэг л хэцүүхэн өдөр болж өнгөрлөө. Би гэдэг хүн бусад хүмүүсийн маш чухал шийдвэрт өчүүхэн төдий ч нөлөөлдөггүй бололтойдог оо... Төрсөн эгч маань гэхэд Улаанбаатар хотруу ирж яваагаа хэлэх нь битий хэл цухас ч дурдсангүй. Наашаа ирж байгаа юм бол төрсөн дүүдээ ядах даа очих гэж байгаа шүү гээд хэлчихэж болноо доо. Би ч түргэн ууртай ааш муутай учир утсаа шүүрч аваал залгаад та яагаад надад эртхэн хэлээгүй юм бэ гэхэд чамад ямар хамаатай юм бэ гэж жишээний шок-нд орхоор зүйлс дэндүү их боллоо доо.....
Миний хувьд шинэ жил гэдэг зүйлийг өмнө нь буруугаар бодож байж дээ ээ чааваас хэзээ ухаан сууна даа гэмээр л байна. Шинэ жил гэдэг жил дээ ганцхан олдох энэ баяр гэр бүл болоод хайртай хүмүүстэйгээ ширээ тойрон суугаад сансан сэтгэлээ дэвтээж өөртөө хамгийн сайхан дурсамжуудын нэгийг үлдээдэг гайхалтай баяр юм байна.
Даль жигүүрээ хосоор дэвэн дүүлэх шувуу мэт гэр бүл минь нэг далавчтайгаар 2,3 жилийг үзэж дээ. Би гэдэг өнөөдөр аавыгаа ээжийгээ бас хайртыгаа ямар их санаж байна гээч. Орчилон хорвоо дээр ганцаараа 2017 оноо угтах ямар хэцүү юм бээ. Аав минь тэнгрээс хүүгээ харсан болов уу өнчин дэрэн дээр нойтон нулимасыг хундага хундагаар унгахыг минь. Хайртай бүхнээ санаж уйлах ямар хэцүү юм бээ....
Намайг бага байх үед аав минь өвлийн өвгөний хувцас өмсөөл цал буурал сахал нааж гаднаас орж ирээл Миний хүү ирж өвгөн ааваасаа бэлгээ аваарай гээд догдолж ядсан миний улаа бутарсан хацар дээр зөөлөн үнсээл ууттай бэлэг өгдөг байсансан... Одоо тэр л гайхамшигтай өвөөг ямар их хүлээж байна гээч хэзээ ороод ирэх болоо гээд байн байн үүдрүүгээ хараад л цаг 12 дөхөх тусам хүлээгээд л байлаа. Хэн ч ирсэнгүй ээ... Аргагүй шүү дээ миний аав тэнгрийн оронд бэлэг тарааж яваа юм чинь дээ...
Зөрөөд өнгөрөх хүүхэд бүр аз жаргалтай гэх чинь ууттай бэлэг бариад ээж аавдаа эрхлэн өнгөрөх нь шаналж ядсан надад ямар их атаархалыг төрүүлсэн гээч. Үүнийг хэн ч мэдэхгүй ээ...
Шинэхэн бүхнийг авчирсан энэ л өдөр миний хувьд аньсага чийгэлсэн нэгэн өдөр болж хувирлаа. Ааваасаа хагацаж ядан уйлан хэвтэх үед миний хайрт л гараас минь чангаас чанга гэх чинь атгаад ХАЙРТ НЬ ЧИНИЙХЭЭ ХАЖУУ ҮРГЭЛЖ БАЙГАА ШҮҮ гэж аяархан шивнэж үүрээ мартан хүний газар анган цанган яваа нүүдлийн шувуунд ус өгөх шиг тийм нэгэн хайрыг наддаа мэдрүүлж 2017 оны 1 сарын 1тэй золгууллаа даа...
Хэцүү цагт хажууд минь түших хүнийг хань гэдэг
Харанхуй нөмөрсөн ч дулаацуулаж чадах тэр л зүйлийш хайр гэдэг юм.....
Таньд шинэ оны мэнд хүргье!!! 2017\01\01\ 02:02 минут
Saturday, December 31, 2016
Thursday, December 29, 2016
Энэ бол таны л амьдрал...
Бид чинь хүмүүс шүү дээ, тэрнээс биш бид вирус, паразитаас дор ухамсартай ямар нэгэн зүйл биш шүү дээ.. Бид бүхэнд бурхнаас заяасан бүхэл бүтэн бие цогцос байгаа шүү дээ....
Энэ л хорвоод бид ямар нэгэн жаргал , зовлон, уйтгар гуниг,хайр дурлал, инээд хөөрөөр л сэтгэл зүрхээ дүүргэх хэрэгтэй. Магадгүй бид хүүрэн биеэ орхиод энэ уудам хорвоод агаар мэт хоосон биетэй болох үедээ энэ л олон дурсамжуудаараа хөглөгдөнө. Тийм учир ус мэт урсан өнгөрөх энэ л цаг хугацаанд та юу хиймээр байна түүнийгээ л хий. Хүн нэг голын усанд 2 ордоггүйтэй адил. Өөрийнхөөрөө амьдар, өөр хэн нэгний үгээс бус өөрийн амьдарлаа бүтээ.
Үхэхэд харамсахааргүй л амьдар. Өөртөө буй бүхэл зүйлээ юунд зарцуулмаар байна та түүн дээ л зарцуул өөр юу нд ч бишээ. Инээмээр байвал инээ, уйлмаар байвал уйл гэх дээ ямар нэгэн хүнийг гомдоосон,сэтгэл хэмээх нандин зүйлд толбо мэт сэв бүү үлдээ....
Та энэ хорвоод өөрийн гэсэн ертөнцөө бүтээж , өөрийн гэсэн орон зайгаа л бүтээх гэж оршиж байгаа. Хэн ч таныг гутаан доромжилж гоочилж байсан ч, хэнч таныг хараан зүхэж байсан ч, хэн ч таныг магтаж сайшааж байлаа ч өөрийн тархиараа хийж чадах зүйлээ хий....

Хамаг бүгдээр чамайг харааж нулимаж байв ч Тэнгэр шиг бай
хамгийн сайн хөвүүн гэж хашгир ч ерөөж байвч Тэнгэр шиг бай
Тэвчээр барагдаж нөхөд чинь орхивч Тэнгэр шиг бай
Мөнхөд амгалан.... Энэ бол таны л амьдрал....Өөр хэний ч бус....
хамгийн сайн хөвүүн гэж хашгир ч ерөөж байвч Тэнгэр шиг бай
Тэвчээр барагдаж нөхөд чинь орхивч Тэнгэр шиг бай
Мөнхөд амгалан.... Энэ бол таны л амьдрал....Өөр хэний ч бус....
Monday, December 26, 2016
Чамтайгаа л хамт огторгуйд дүүлэн нисье....
Амид үхдэл мэт энэ хорвоод хоног хугацааг өнгрөөх дөө хэзээ ч хэн ч намайг ирж авахгүй дээ хэмээх бодолд автан удаан сууж дээ. Намайг энэ хорвоогоос халуу шатсан биеэ орхин одох үед ж\дурсан өгүүлэх хүн бий болов уу гэж дотроо бодон хүйтэн салхи сэрчигнэн үлээсэн тас харанхуй шөнөөр би алхан явлаа....
ИТГЭЛ өвөртлөн ирсэн агуу чи минь энэ л хавцал дээрээс шүүрэн хөх тэнгэр лүү аван оджээ. Одоо би чинь чинийхээ зүрхэнд жарган, зүүдэнд эрхлэн, энгэрт наалдан, мөрийг чинь дэрлэн дэндүү аз жаргалтай байна.
Энэ л аз жаргал үхэшгүй мөнхийн цагаан уул цэцэг шиг үүрд мөнх чи бид 2т байна...
Одоо чинийхээ хайранд нялхарч хамтдаа огторгуй тэнгэрт эрх дураараа дүүлэн нисье хайрт минь....
....Хайрт минь чи миний амин эрдэнэ Хань минь чи миний ганцхан амьдрал Халуухан хайраараа ивээлэн уусая Хайлан уясъя хоёулаа хорвоог туулъя Хүний хорвоод эрхлэн жаргая Хүсэл сэтгэлээ хосоороо тэгшхэн амсая Халуун мөрийг чинь түшиж явъя Хайруу хатууг ханиараа би чинь нөмөрлөе Цэцгийн үнэртэй үдшээ саная Цээжин хайрандаа ханийгаа тэврэе Наддаа эрхэлсэн инээдний цаанаас Надин хайрын үгээ хоёулаа шивнэе Үнсэхийн тоогоор үнэнийг хэлье Үрийн минь ээж чамдаа хайраа шивнэе Ижил зүүдээ хоёулаа маная Эрхэлж жаргасан хайраа бусдаас харамлая.....
Б-с хайрт Г- дээ зориулав....
\ 2016 оны 12 сарын 27 өдөр\
Sunday, December 25, 2016
Миний атаархал одоо бол айдас болжээ....
.. Намайг бага байх үед ээж аав маань ажил ихтэй өглөө ажил даа яваал орой ирдэг байлаа. Өглөө сэрэх үед орны минь хажууд өглөө,өдөр,орой идэх хоолыг нь сандал дээр бэлдээд тавьчихдаг байсан ба гаднаас минь цоожлоод явна. Харин би өдөржингөө ганцаардлын өтгөн манан дунд аялдаг байсан юм.
Өдрийн уртыг цонхоор ширтэн өнгрөөх тэр л хором мөчүүд одоо хүртэл тархинд минь тодхон байна. Яагаад гэж үү ? Ганцаардал хэмээх аймшигт ертөнцөөр бүтэн 5 жил амьдарсан хүн шүү дээ. Энэ л 5 жилд би цонхон дээрээ суугаад гудамжинд хоорондоо инээд алдан тогтлох хүүхдүүд, олон өнгөөр анивчих дэлгүүрийн гэрэл, хэн нэгний хундага дарсан даа хөлчүүрэн зовлонгоо тоочин нулимас асгаруулан уйлах чимээ, хөрш байрны айлуудын гэрэл хэзээ унтархыг хүлээж ээж аавынхаа сууж ирэх машины гэрлийг л хүлээн зогсодог байлаа.
Орой болох үед ээж аавыгаа ирэх үед ямар их баярладаг гээ ч 100н жил бороо орж байгаад нар гарж солонго татах шиг л болж тэнгэрт дүүлэн нисдэг байж билээ. Хамт оройн хоолоо идэх үедээ ээж дээ "ЭЭЖЭЭ АЙЛЫН ХҮҮХДҮҮД ХООРОНДОО ТОГЛООД ГОЁ ЮМ АА, ГАДАА ГАРААД Л, ХООРОНДОО БАЙЛДААЛ, ЗАРИМ ХҮҮХДҮҮД НЬ ЭЭЖ ААВТАЙГАА ХАМТ ЗӨНДӨӨ ХОЛ АЛХЧИХААД ИРЭХ ЮМ.... ' гэж хэлээд зовож ядсан ээжийнхээ хацар дээр усан татуулах нь тэр....
Энэ бүхэн хүүхэд насны минь жаргал мэт байвч одоо харин надад айдас болон хувирч дээ.
Ганцаараа цонхонд дээрээ ээж аавынхаа тухай бодон найзууд гэх хүнийг танин мэдэхгүйгээр зүүдний ерөнцөд хэдийнээ хөл тавьчихсан байдаг байсансан. Зарим үед ганцаараа өөрөө өөртэйгөө юм ярьж, шүдний ОО-г бүтнээр нь идээд л хахааха.
Тэр л олон аймшигт өдрийн гашуун үнэн ийм л байна. Хайртай хүнийгээ ганцаардуулчих вий гэж айсан учир л бичиж сууна. Энэ хорвоод ганцаараа юм бодон намуухан хөгжим сонсоол, хэн нэгнийг дурсан чимээгүйхэн уйлан суух сайхан ч хайртай хүнийгээ энэ л аймшигт 5 жилд мэдэрсэн ганцаардал хэмээх хар дарсан зүүдэнд оруулчих вий гэж их хичээж байна.
Ядаргаатай мэт аашилж, хайрыгаа хүртэл уурлуулан байж ЮУ ХИЙЖ БАЙНА, ХААНА БАЙГААН, ӨГЛӨӨ ӨДӨР ОРОЙН ХООЛОО ИДСЭН ҮҮ гээд л яриа өдөж эхлэнэ дээ. Энэ бүхний цаана чамайгаа төмөс мэт амьдарлаар амьдруулагүй гэсэн дээ л ингэдэг юм шүү хайраа.
Та хайртай хүнтэй юу, та гэр бүл үр хүүхэдтэй юу, та ээж аавтай юу ажил ихтэй завгүй яваа юм биш биз тэр л эрхэм хэмээх олон хүмүүс чинь яг л миний хүүхэд нас шиг цонхон дээрээ таныг хүлээгээд зогсож байгаа юм биш биз...............
Миний мэдэрсэн аймшигт зүйлсийг, миний хайртай хүн бүр бүү мэдрэг.... !!!

Friday, December 16, 2016
Гуниг үргээгч зөвхөн чи минь
Гуниг дүүрэн харцыг
Чамайг харах гээд харц хайгаад байна
Чамтай л уулзах гээд зүрх тэмүүлээд байна хайрт минь....
Гэрэлтүүлэн инээлгэх чи минь
Бодолд дарагдсан энэ л тархийг
Аврах ганцхан эзэн нь чи минь.....
Би хичээлээ тараад гэр лүүгээ ихэнх дээ алхдаг юм. Зарим үед ажил ихтэй байсан ч заавал алхана. Яагаад алхадаг вэ гэж үү?
Хүн гэдэг энэ зүйл их хачин шүү. Заавал гуниглаж эморож байж л тархиа цэвэрлэдэг. хаха за энэ ч яахав гол зүйл дээ орий. Маргаашийнхаа ажил, хичээл даалгавар, гэр орон, ажил төрөл, өнөөдөр би хэн хэнд ямар үг хэллээ, ямар сэтгэгдэлтэй үлдсэн бол, энд тэндгүй хог хаяж байгаа хүмүү, улаанбаатарын утаа, өнөөх харри поттер гээд киноны шившлэг шиг олон нэр томъёо, онол гээд л бодож гарна даа. Энэ л үед өөрийнхөө дуртай дуунуудыг тасралтгүй сонсоод л авто зам дээр нэг нэгнээ хүндлээгүйгээс болоод үүссэн уртаа түгжээг харан инээн шоолон явах би дуртай. Энэ л олон аймар ч юм шиг толгой эргүүлсэн ч юм шиг олон асуудлуудыг хоромын төдийд мартуулж чаддаг ганцхан бодол бий.
Энэ бол хайртай хүний минь тухай бодол. Холбоо барилгүй хэдэн цаг болвол яаж байгаа бол бээлийгээ өмссөн болов уу? ороолтоо зүүсэн болов уу? даарчих вий дээ миний хайрт , яагаад холбоо барихгүй байгаан бол аан яаг сүлжээ муутай газар эсвэл интернэтгүй газар хичээл нь орж байгаа юм байна ш дээ гээд л бодно. хэхэхэ (хайртыгаа бодсон чинь бүр унтмааргүй санагдаж байна шүү хэхэхэ) Энэ л үед өөрийн мэдэлгүй инээд алдан алхаж байна. Хажуугаар зөрсөн хүмүүс энэ яг ШИЗОФЕРИН-той юм биш байгаа гэмээр л. Тээр бичиж байх даа хүртэл хайртыгаа бодон инээчихсэн л сууж байна. Хайртынхаа тухай бодон , чимээгүйхэн инээмсэглэн энэ л харанхуй нийгэмд ганцаар алхаж явна. Чинийхээ тухай бодох бүрт энэ хорвоогийн хамгийн аз жаргалтай хүн нь ганцхан БИ л болдог.Чи минь миний инээмсэглэх шалтгаан шүү
Мөнгөн сарны ганцаардлыг
Мянган жил аргадах
Мөнхийн гэрэлт од
Чамдаа би хайртай
Чамайг хайрла гээд зүрх цохилоод байна
Чамайг мартваа гээд зүүд сануулаад байнаЧамайг харах гээд харц хайгаад байнаЧамайг мартваа гээд зүүд сануулаад байнаЧамайг харах гээд харц хайгаад байна
Чамтай л уулзах гээд зүрх тэмүүлээд байна хайрт минь....
...Хаа хүртэл би алхах вэ?
Би алхаж байна. Гэхдээ хаашаа гэж?
Ирээдүй цаг руу юу, Өнгөрсөн цаг руу юу эсвэл одоо цаг руу юу. Би өөртөө амалсан амлалтандаа хүрхийн тулд ирээдүй цаг руу зогсоол алхасдаг буухиа тэрэг шиг яаран алхаж байна...
...Ирээдүй хэмээх цагт хүрхийн тулд яг одоо би чихэвчээ зүүн ганцхан хөгжмийг дахин дахин сонсож анир чимээгүйд инээмсэглэн алхаж байна. Миний өмнө 1км магадгүй хэдэн сая км туулах ёстой зам бий гэдэгт итгэдэг. Миний явах зам хад чулуу ихтэй шороон зам байсан ч, халтиргаа гулгаа ихтэй мөсөн зам байсан ч, зах хязгаар, гүн нь ил үзэгдэх усан зам байсан ч, тэгшхэн засмал зам байсан ч би үүргэвчээ үүрэн алхахад бэлэн байна.
Би өөрийнхөө ирээдүйг бүтээх ч
Би өөрийнхөө ирээдүйг урьдчилан харж чадахгүй...
үүнийг та чадах уу? үүнийг Далай лам чадах болов уу?
эсвэл зөнчид чадах юм болов уу? хэн ч чадахгүй шүү дээ. Хэрвээ та ирээдүйгээс ирээгүй л бол...
Тамир тэнхээгээ тасартал энэ хорвоод би алхана. Хэзээ ч юу ч болсон ч би алхаж л байна. Магадгүй таныг энэхүү блогыг минь уншиж байх үед ч би хийлийн намуухан аянд уяран алхаж л байна.... Харин хэзээ нэгэн цагт тамир тэнхээ минь тасарч алхаж чадхаа байхад. Энэ л намуухан аялгуу хүртэл эгшиглэхээ байна. Тэр л цагт хэн ч намайг дурсахгүй шүү дээ. Яг л намрын нартай бас наргүй нэгэн өдрүүдийн адил мартагдана. Магадгүй би тэр л үед огторгуй, мөнх хөх тэнгэрээр аялах болно.... Бид чинь мөнх бус шүү дээ.... Энэ л тансаг аялгуу эгшиглэхээ байх цаг мөч хором хүртэл хамт алхаач....
Өнөөдөр саран мандавч.Маргааш наран мандаж л таарна. Энэ бол ирээдүй. Би ирээдүй өөд алхаж байна.
Sunday, December 11, 2016
Хартай бас харамч залуу...
Чинийхээ үнэрийг өөрөөсөө хүртэл харамлах би харамч
Чинийхээ дуу хоолойг бусдаас хүртэл харамлах би харамч
Чинийхээ сайхан төрхийг ганцаараа харах гэж хичээсэн би харамч
Чинийхээ хайранд ганцаараа жаргах би харамч бас жаргалтай залуу...
... Цээжийг чинь дэрлэн суух юутай сайхан гээч
Сэтгэлийнхээ гүнээс инээх хөөрхөн чамайгаа харах юутай жаргал гээч
Би чинь чамдаа итгэдэггүй дээ хардаггүй юм шүү дээ хайрт минь. Чамайгаа хайраар дутаачих вий л гэсэн дээ чамайгаа хармалдаг юм шүү. Би чинь чинийхээ зүрхэнд мөнхөд орших ганцхан наран гэдгээ мэднээ. Чи минь ч бас миний зүрхэнд минь гийх ганцхан нар.
https://www.youtube.com/watch?v=t_Xl7KSTio8

Миний нүд...
... Хүн бүхэн энэ хорвоо дэлхийг өөрийн нүдээрээ харж бодол оюун даа тунгаан боддог. Хүн та энэ хорвоо дэлхийг сайнаар,муугаар, саараар дүгнэж байгаа. Чухам даа бид энэ хорвоо дэлхийд амьдарч байн шүү дээ. Хүний ертөнцөд бид 5 мэдэрхүйгээрээ гадаад ертөнцтэйгээ холбогдож харьцаж байдаг.Түүний дундаас нүд хэмээх зүйлээрээ хорвоо дэлхийгээс цөөн авах хайр,халамж,инээд, хөөр,уйтгар, гуниг бүхнийг сэтгэлдээ нарны цацараг мэт хүлээн авдаг биш гэж үү!!!
Сэтгэлд минь үлдсэн дурсамжийг
Нүд минь өгүүлэж
Бодол хүлээн авж
Зүрх чагнаж
Сэтгэлд минь хүрдэг...
Хараагүй нэгэн байлаа ч
Сэтгэлдээ тэд нүдтэй
Дүлий нэгэн байлаа ч
Зүрхэндээ тэд нүдтэй
Сэтгэлгүй нэгэн байлаа ч
Бодолдоо нүдтэй билээ тэд....
Та энэ хорвоогоос харах гэсэн бүхнээ хар.Аз жаргал итгэл сэтгэл урам зориг тэмүүлэл бүхэн таньд ирнэ...

Subscribe to:
Posts (Atom)