Амид үхдэл мэт энэ хорвоод хоног хугацааг өнгрөөх дөө хэзээ ч хэн ч намайг ирж авахгүй дээ хэмээх бодолд автан удаан сууж дээ. Намайг энэ хорвоогоос халуу шатсан биеэ орхин одох үед ж\дурсан өгүүлэх хүн бий болов уу гэж дотроо бодон хүйтэн салхи сэрчигнэн үлээсэн тас харанхуй шөнөөр би алхан явлаа....
ИТГЭЛ өвөртлөн ирсэн агуу чи минь энэ л хавцал дээрээс шүүрэн хөх тэнгэр лүү аван оджээ. Одоо би чинь чинийхээ зүрхэнд жарган, зүүдэнд эрхлэн, энгэрт наалдан, мөрийг чинь дэрлэн дэндүү аз жаргалтай байна.
Энэ л аз жаргал үхэшгүй мөнхийн цагаан уул цэцэг шиг үүрд мөнх чи бид 2т байна...
Одоо чинийхээ хайранд нялхарч хамтдаа огторгуй тэнгэрт эрх дураараа дүүлэн нисье хайрт минь....
....Хайрт минь чи миний амин эрдэнэ Хань минь чи миний ганцхан амьдрал Халуухан хайраараа ивээлэн уусая Хайлан уясъя хоёулаа хорвоог туулъя Хүний хорвоод эрхлэн жаргая Хүсэл сэтгэлээ хосоороо тэгшхэн амсая Халуун мөрийг чинь түшиж явъя Хайруу хатууг ханиараа би чинь нөмөрлөе Цэцгийн үнэртэй үдшээ саная Цээжин хайрандаа ханийгаа тэврэе Наддаа эрхэлсэн инээдний цаанаас Надин хайрын үгээ хоёулаа шивнэе Үнсэхийн тоогоор үнэнийг хэлье Үрийн минь ээж чамдаа хайраа шивнэе Ижил зүүдээ хоёулаа маная Эрхэлж жаргасан хайраа бусдаас харамлая.....
Б-с хайрт Г- дээ зориулав....
\ 2016 оны 12 сарын 27 өдөр\
No comments:
Post a Comment