Цав цагаан цасан хоёр алган дээр минь хаялсаар
Зургийн мөнхийн шөнө шиг энэ үдшийн энэ дууг
Навчит залаат гацууртай нь дуулья
Миний гоёсон гацуурхан
Мөрөөдөлтэй минь ижилхэн юм
Чамдаа хадгалсан бэлэг шиг энэ гэгээн дууг
Мөсөн жинст мөнхийн уулстай нь дуулья....
Энэ л өдөр хүн бүхнийг баяр хөөртэйгөөр байгаасай гэж дотроо маш их залбир ч 31 ний өглөөг угтдаг. 2016 оны 12 сарын 31 өдөр надад ямар аймшигтай байсан гээч. Өглөөнөөс авхуулаад он гарах хүртэл нэг л хэцүүхэн өдөр болж өнгөрлөө. Би гэдэг хүн бусад хүмүүсийн маш чухал шийдвэрт өчүүхэн төдий ч нөлөөлдөггүй бололтойдог оо... Төрсөн эгч маань гэхэд Улаанбаатар хотруу ирж яваагаа хэлэх нь битий хэл цухас ч дурдсангүй. Наашаа ирж байгаа юм бол төрсөн дүүдээ ядах даа очих гэж байгаа шүү гээд хэлчихэж болноо доо. Би ч түргэн ууртай ааш муутай учир утсаа шүүрч аваал залгаад та яагаад надад эртхэн хэлээгүй юм бэ гэхэд чамад ямар хамаатай юм бэ гэж жишээний шок-нд орхоор зүйлс дэндүү их боллоо доо.....
Миний хувьд шинэ жил гэдэг зүйлийг өмнө нь буруугаар бодож байж дээ ээ чааваас хэзээ ухаан сууна даа гэмээр л байна. Шинэ жил гэдэг жил дээ ганцхан олдох энэ баяр гэр бүл болоод хайртай хүмүүстэйгээ ширээ тойрон суугаад сансан сэтгэлээ дэвтээж өөртөө хамгийн сайхан дурсамжуудын нэгийг үлдээдэг гайхалтай баяр юм байна.
Даль жигүүрээ хосоор дэвэн дүүлэх шувуу мэт гэр бүл минь нэг далавчтайгаар 2,3 жилийг үзэж дээ. Би гэдэг өнөөдөр аавыгаа ээжийгээ бас хайртыгаа ямар их санаж байна гээч. Орчилон хорвоо дээр ганцаараа 2017 оноо угтах ямар хэцүү юм бээ. Аав минь тэнгрээс хүүгээ харсан болов уу өнчин дэрэн дээр нойтон нулимасыг хундага хундагаар унгахыг минь. Хайртай бүхнээ санаж уйлах ямар хэцүү юм бээ....
Намайг бага байх үед аав минь өвлийн өвгөний хувцас өмсөөл цал буурал сахал нааж гаднаас орж ирээл Миний хүү ирж өвгөн ааваасаа бэлгээ аваарай гээд догдолж ядсан миний улаа бутарсан хацар дээр зөөлөн үнсээл ууттай бэлэг өгдөг байсансан... Одоо тэр л гайхамшигтай өвөөг ямар их хүлээж байна гээч хэзээ ороод ирэх болоо гээд байн байн үүдрүүгээ хараад л цаг 12 дөхөх тусам хүлээгээд л байлаа. Хэн ч ирсэнгүй ээ... Аргагүй шүү дээ миний аав тэнгрийн оронд бэлэг тарааж яваа юм чинь дээ...
Зөрөөд өнгөрөх хүүхэд бүр аз жаргалтай гэх чинь ууттай бэлэг бариад ээж аавдаа эрхлэн өнгөрөх нь шаналж ядсан надад ямар их атаархалыг төрүүлсэн гээч. Үүнийг хэн ч мэдэхгүй ээ...
Шинэхэн бүхнийг авчирсан энэ л өдөр миний хувьд аньсага чийгэлсэн нэгэн өдөр болж хувирлаа. Ааваасаа хагацаж ядан уйлан хэвтэх үед миний хайрт л гараас минь чангаас чанга гэх чинь атгаад ХАЙРТ НЬ ЧИНИЙХЭЭ ХАЖУУ ҮРГЭЛЖ БАЙГАА ШҮҮ гэж аяархан шивнэж үүрээ мартан хүний газар анган цанган яваа нүүдлийн шувуунд ус өгөх шиг тийм нэгэн хайрыг наддаа мэдрүүлж 2017 оны 1 сарын 1тэй золгууллаа даа...
Хэцүү цагт хажууд минь түших хүнийг хань гэдэг
Харанхуй нөмөрсөн ч дулаацуулаж чадах тэр л зүйлийш хайр гэдэг юм.....
Таньд шинэ оны мэнд хүргье!!! 2017\01\01\ 02:02 минут
No comments:
Post a Comment