Friday, December 16, 2016

...Хаа хүртэл би алхах вэ?

  Би алхаж байна. Гэхдээ хаашаа гэж?

 Ирээдүй цаг руу юу, Өнгөрсөн цаг руу юу эсвэл одоо цаг руу юу. Би өөртөө амалсан амлалтандаа хүрхийн тулд ирээдүй цаг руу зогсоол алхасдаг буухиа тэрэг шиг яаран алхаж байна... 

...Ирээдүй хэмээх цагт хүрхийн тулд яг одоо би чихэвчээ зүүн ганцхан хөгжмийг дахин дахин сонсож анир чимээгүйд инээмсэглэн алхаж байна. Миний өмнө 1км магадгүй хэдэн сая км туулах ёстой зам бий гэдэгт итгэдэг. Миний явах зам хад чулуу ихтэй шороон зам байсан ч, халтиргаа гулгаа ихтэй мөсөн зам байсан ч, зах хязгаар, гүн нь ил үзэгдэх усан зам байсан ч, тэгшхэн засмал зам байсан ч би үүргэвчээ үүрэн алхахад бэлэн байна.


 Би өөрийнхөө ирээдүйг бүтээх ч 
Би өөрийнхөө ирээдүйг урьдчилан харж чадахгүй...

 үүнийг та чадах уу? үүнийг Далай лам чадах болов уу?
эсвэл зөнчид чадах юм болов уу? хэн ч чадахгүй шүү дээ. Хэрвээ та ирээдүйгээс ирээгүй л бол...


Тамир тэнхээгээ тасартал энэ хорвоод би алхана. Хэзээ ч юу ч болсон ч би алхаж л байна. Магадгүй таныг энэхүү блогыг минь уншиж байх үед ч би хийлийн намуухан аянд  уяран алхаж л байна.... Харин хэзээ нэгэн цагт тамир тэнхээ минь тасарч алхаж чадхаа байхад. Энэ л намуухан аялгуу хүртэл эгшиглэхээ байна. Тэр л цагт хэн ч намайг дурсахгүй шүү дээ. Яг л намрын нартай бас наргүй нэгэн өдрүүдийн адил мартагдана. Магадгүй би тэр л үед огторгуй, мөнх хөх тэнгэрээр аялах болно.... Бид чинь мөнх бус шүү дээ.... Энэ л тансаг аялгуу эгшиглэхээ байх цаг мөч хором хүртэл хамт алхаач.... 

Өнөөдөр саран мандавч.Маргааш наран мандаж л таарна. Энэ бол ирээдүй. Би ирээдүй өөд алхаж байна.




No comments:

Post a Comment