.. Намайг бага байх үед ээж аав маань ажил ихтэй өглөө ажил даа яваал орой ирдэг байлаа. Өглөө сэрэх үед орны минь хажууд өглөө,өдөр,орой идэх хоолыг нь сандал дээр бэлдээд тавьчихдаг байсан ба гаднаас минь цоожлоод явна. Харин би өдөржингөө ганцаардлын өтгөн манан дунд аялдаг байсан юм.
Өдрийн уртыг цонхоор ширтэн өнгрөөх тэр л хором мөчүүд одоо хүртэл тархинд минь тодхон байна. Яагаад гэж үү ? Ганцаардал хэмээх аймшигт ертөнцөөр бүтэн 5 жил амьдарсан хүн шүү дээ. Энэ л 5 жилд би цонхон дээрээ суугаад гудамжинд хоорондоо инээд алдан тогтлох хүүхдүүд, олон өнгөөр анивчих дэлгүүрийн гэрэл, хэн нэгний хундага дарсан даа хөлчүүрэн зовлонгоо тоочин нулимас асгаруулан уйлах чимээ, хөрш байрны айлуудын гэрэл хэзээ унтархыг хүлээж ээж аавынхаа сууж ирэх машины гэрлийг л хүлээн зогсодог байлаа.
Орой болох үед ээж аавыгаа ирэх үед ямар их баярладаг гээ ч 100н жил бороо орж байгаад нар гарж солонго татах шиг л болж тэнгэрт дүүлэн нисдэг байж билээ. Хамт оройн хоолоо идэх үедээ ээж дээ "ЭЭЖЭЭ АЙЛЫН ХҮҮХДҮҮД ХООРОНДОО ТОГЛООД ГОЁ ЮМ АА, ГАДАА ГАРААД Л, ХООРОНДОО БАЙЛДААЛ, ЗАРИМ ХҮҮХДҮҮД НЬ ЭЭЖ ААВТАЙГАА ХАМТ ЗӨНДӨӨ ХОЛ АЛХЧИХААД ИРЭХ ЮМ.... ' гэж хэлээд зовож ядсан ээжийнхээ хацар дээр усан татуулах нь тэр....
Энэ бүхэн хүүхэд насны минь жаргал мэт байвч одоо харин надад айдас болон хувирч дээ.
Ганцаараа цонхонд дээрээ ээж аавынхаа тухай бодон найзууд гэх хүнийг танин мэдэхгүйгээр зүүдний ерөнцөд хэдийнээ хөл тавьчихсан байдаг байсансан. Зарим үед ганцаараа өөрөө өөртэйгөө юм ярьж, шүдний ОО-г бүтнээр нь идээд л хахааха.
Тэр л олон аймшигт өдрийн гашуун үнэн ийм л байна. Хайртай хүнийгээ ганцаардуулчих вий гэж айсан учир л бичиж сууна. Энэ хорвоод ганцаараа юм бодон намуухан хөгжим сонсоол, хэн нэгнийг дурсан чимээгүйхэн уйлан суух сайхан ч хайртай хүнийгээ энэ л аймшигт 5 жилд мэдэрсэн ганцаардал хэмээх хар дарсан зүүдэнд оруулчих вий гэж их хичээж байна.
Ядаргаатай мэт аашилж, хайрыгаа хүртэл уурлуулан байж ЮУ ХИЙЖ БАЙНА, ХААНА БАЙГААН, ӨГЛӨӨ ӨДӨР ОРОЙН ХООЛОО ИДСЭН ҮҮ гээд л яриа өдөж эхлэнэ дээ. Энэ бүхний цаана чамайгаа төмөс мэт амьдарлаар амьдруулагүй гэсэн дээ л ингэдэг юм шүү хайраа.
Та хайртай хүнтэй юу, та гэр бүл үр хүүхэдтэй юу, та ээж аавтай юу ажил ихтэй завгүй яваа юм биш биз тэр л эрхэм хэмээх олон хүмүүс чинь яг л миний хүүхэд нас шиг цонхон дээрээ таныг хүлээгээд зогсож байгаа юм биш биз...............
Миний мэдэрсэн аймшигт зүйлсийг, миний хайртай хүн бүр бүү мэдрэг.... !!!
No comments:
Post a Comment