Thursday, August 31, 2017

9-р сарын 1 өдөр


Өдгөөгөөс хэдэн жилийн өмнө ээжээрээ хөтлүүлээд цэцэрлэгийн зүг явж байж билээ. Тэр нэгэн өдрөөс хойш 9сарын1 болгонд ганцаараа хичээлдээ явдаг болж билээ. Бага байхдаа л ээж ааваараа сургууль руугаа хүргүүлэх байсан юм. Хаха одоо ч их дээд сургуульд орсон ч гэсэн ганцхан удаа 9сарын 1нд хэн нэгнээр хүргүүлэх юмсан гэж дотроо мөрөөдөх л юм хахах...


Би гэдэг хүн чинь бас айлын бага хүүхэд шүү дээ ххах. Би гэдэг хүн ээж аавынхаа хүч хөдөлмөрөө гарган байж олсон хэдэн төгрөгөөр "би ийм өмд авна, би ийм гэрэлтэй гутал авна, би ийм ч тоглоом авна, би ийм нусны алчуур авна...." гээд л нихэн шаналагаж, болохгүй бол уйлаад л зогосчихно. Эвий дээ миний ээж өөрөөсөө хүртэл мөнгөө харамлалгүй хүүдээ авж өгөөд л "за ингээ л болоо шүү" гэж хэлнэ. Би ч за гээд л цааш явна, тэгээд  дахиад л ямар нэгэн юм авна гэж нихэж уйлна даа.. хаха.Энэ өдрийн хамгийн сайхан мэдрэмж юу байдаг гээч... Ээж аавынхаа авч өгсөн хувцасыг хажуудаа жимбийтэл нь хурааж тавьчаад л "маргааш ямар өдөр болох бол? маргааш гоё нартай байх болов уу? маргааш би олон найзуудтайгаа уулзхаар гоё байх болов уу?...." гэээд л бодсоор л унтаж өгнө. Өглөө нь ээж, ааваараа дуудуулан нойрмог амьтан босоод жимбийтэл нь эвхээд тавьсан хувцасаа өмсөөд л цаанаа нэг л сайхан мэдрэмж өөрийн эрхгүй төрөөд л сайхан байж билээ...

Өнөөдөр би гэдэг хүн чинь АШУҮИС-ийн 4-р күрсийн оюутан гэж дуудуулах гээд л  зогсож байна шүү дээ. Асар том болж дээ миний хүү гэж аав минь хэлэх байх даа.. Амьдрал гэдэг энэ далайд би гэдэг хүн чинь хөл алдан нурчихгүйг хичээж л явна даа... За энэ хичээлийн жил ч бут авна гэсэн зорилго тавиад, зорилгодоо хүрхийн төлөө цагаан халаадаа өмсөөд л хичээл дээ сууя даа..

Өө тийм та бүхэндээ хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргье. Сайхан баярлаарай.

Sunday, August 6, 2017

Олон жил хайсан Ах даа зориулав....

Бид маш олон  зүйлийг хатдаа хийж, нэгэн нэгэндээ дэм тус болсон ахан дүүс. Одоо харин бид ахан дүүс гэхэд хэцүүхэн болж дээ ах минь... 

Одоогоос хэдэх жилийн өмнө ах таньтай хамт даа энэ орчилон хорвоо гэдэг чинь ийм зүйл байдаг юм байна гэж олон зүйлийг үзэж бас олон зүйлийг хийж үзсэн. Ах хүн гэдэг ийм л орон зайг эзэгнэж дүүгийн сэтгэлд ингэж хоногшиж үлддэг юм байна гэдгийг та надад мэдрүүлсэн ах минь. Бид хэдий жаргал зовлон бүх зүйилийг хамтдаа туулаж хүн бүрийн мэдээгүй зүйлсийг хамтдаа хийсэн. Одоо бид харин яг л хоёр тивийн хүмүүс шиг болж. Удаан хугацаанд бид хамтдаа байгаагүй ч бид хамтдаа их зүйлсийг хийсэн шүү ах. Хэзээ нэгэн цагт Бид хамтдаа тэгэж мод услаж, тэгэж модыг ургуулаж, тэгэж бид олсож явж байж билээ гэж ярих бизээ... Одоо би таны ор сураггүй болсон тэр нэгэн үйлдэлээр хамгаас хайртай 3 ахтай гэдгээ мэдэж хамгаас илүүтээгүүр хамгаалах хэрэгтэй юм байна. Сайн дүү ямар байх хэрэгтэй тэр бүгдийн талаар бодох болсоон. 

Хэн ч байхгүй мэт орон зайд минь 
Хаалга тогшин орж ирээд 
Хүний амьдралд зорилго хэрэгтэй шүү гэдэг 
Хэний ч амнаас унаагүй тэр л үгийг 
Амьдрал үзээгүй жоохон надад 
Амнаасаа унагасан алтан үгсийг тань 
Амьд яваа насан даа дүү нь 
Амин бодлоосоо салгахгүй ээ агаа... 

Өмнөө тавьсан зорилго доо 
Өөрийн бүх чадлаараа хүрээрэй ах минь 
Өрөөлийн үгс хурц байсан ч 
Өөрийн бодолдоо үнэн ч байгаарай... 

 Хэдий та энэхүү захидалыг минь уншихгүй байгаа ч хэзээ нэгэн цагт олж уншинаа гэдэгт итгэж байна. 

Хүний дайтай хүн байгаарай ах минь. Амьдрал гэдэг чинь сайхан бас муухайтай орчилон шүү.... !!! 

Ах Пүрэвдорж доо зориулав....

Хүний сэтгэл

Ай амьдарлаа гэж...
Хүний сэтгэл гэж чухам даа яг юу байдаг юм бэ... Яагаад хүний амьдралд сэтгэл хөдөлгөсөн олон үйл явдалууд өрнөдөг юм болоо. Бүр гайхаад байх юм. Хүний амьдралд сайн муу бүх зүйл болдог хэдий ч тэр бүхэн яагаад хүний сэтгэл зүрхэнд хүрдэг юм бол? Энэ асуултыг тэр олон эрдэмтэд нь тайлж судалж үзсэн болов уу? Хүн өөрөө сэтгэл зүрхтэй гэх атлаа. Уг мөн чанар нь хүний тархи л байх юм даа. Хүн өөрөө энэ хорвоо дэлхийг хөгжил дэвшил гээд л баахан зүйлээр хөгжүүлсэн хэрнээ яагаад хүний дотоод ертөнцийг нь тэгж их хөгжүүлээгүй юм бол?

Би одоогоор бодох доо хүний энэ дотоод ертөнц гэж одоогийн цаг үед ямар их үмхийрж, үжирээ вэ гэж гайхаж сууна. Хүн бүр хайр дурлал ярих атлаа Яагаад энэ сэтгэл гэдэг зүйлийг бодож үздэггүй юм бол?

Хэн нэгэнд хэлэх үг, хийх үйлдэл бүхэн нь өөрийн төлөө ашиг хонжоог харсан л байх юм. Хэн нэгэнд үг хэлэх, хэн нэгнээс ямар нэгэн зүйл гуйх, хэн нэгэнд ямар нэгэн болзол тавих .... гээд энэ бүх үйлдэл бүхэн дээ эсрэг хүнээ яагаад боддоггүй юм бол. Хүн гэдэг чинь төмөр биетэй, чулуун зүрхтэй, хад чулуу шиг сэтгэлтэй зүйл биш юм шүү дээ....

Өөрийн гаргах үйлдэл бүхэн чинь өрөөлийн сэтгэл бас зүрхэнд л буудаг юм. Өөр хаана ч биш...
Та хамгийн хайртай хүмүүсээ авч үлдэхийн тулд сэтгэл зүрхийг нь бүү сэвтээгээрэй....

Wednesday, May 24, 2017

Өвчин намдаах эм...

Сайн уу?
Хүний биеийн бүх л эрхтэн өвдөх үед бүх л өвчинг нь түр болон удаан хугацаагаар намдаах эм байх хэрнээ. Хүний сэтгэл гэдэг бүхэл бүтэн эрхтэнд л өвчин намдаах эм байхгүй юм даа..

Хүн гэдэг зүйл үүсэн бий болсон цагаас л хойш сэтгэл гэдэг энэ эрхтэн дагаж хөгжиж , өөрийн гэсэн үүргээ гүйцэтгэж ирсэн гэдэгт би итгэдэг. Гэтэл өнөөдөр бид бүхэнд сэтгэл гэдэг эрхтэн яг л үүргээ хийхээ байж гавяаныхаа амралтанд гарсан мэт л байх юм даа..

Хүн бүхний дотор өөр өөрийн гэсэн үзэл бодол байдаг л байх л даа. Гэтэл тэр дотоод орон зайд хүний сэтгэл гэдэг зүйл байдаг болов уу? Би ч мэдэхгүй юм. Аль эсвэл хэн нэгний дотоод ертөнц рүү би дутуу өнгийж байн уу? гэдэг 2 хон асуулттайгаар алхаж явна.

Хайртай хүнийхээ төлөө өөрийн хийж чадхаас чадахгүйг хүртэл хийдэг хүн та хайртай гэж амаа цуцталаа хэлэх дээ сэтгэл гэдэг зүйлийг ойлгож чадсан болов уу даа?

Хүний сэтгэл гэдэг эрхтэн яагаад өвддөг бол? Би хүний сэтгэл гэдэг зүйлийг яг л шил мэтээр төсөөлж хардаг. Хүн бүхний дотор энэ шил янз янз л байна л даа. Зузаан, нимгэн, хагарсан, зурагдсан, үүрч бутарсан,  тунгалга гээд л янз бүр байдаг. Олон хүний дотоод шил нь хагарсан бүр цоорсон байхыг би мэдэрч билээ...

                      Энэ бол таны дотоод ертөнцөд байгаа миний харж байгаа сэтгэл

Харин энэ бол хүнд хэтэрхий сэтгэлээ нээгээд , одоо өөрийгөө зүхэж байгаа нэгэн хүний сэтгэл...
Хэтэрхий буруу хүндээ дэндүү итгэсэн хүний  сэтгэл 
Харин энэ бол хүний сэтгэл зүрхний түвшин юм.. 
Хүнд хэр зэрэг сэтгэлээ нээж түүнд итгэл хүлээлгэх бүрт шил нь улам зузаарч байгаа юм. 
Хүнд итгэж сэтгэлээ бүрэн нээж чаддаггүй хүнийх бол нимгэн л байна. 
Харин сэтгэл нь нэг л гунигай, сэтгэл нь таагүй хүний сэтгэл яг л ийм байна... 

Харин таны сэтгэл ямар хэмжээтэй бас ямар дүр зураглалтай харагдах бол? 

Шил зузаан байх тусам сэтгэл зүрхний өвдөлт тийм л хэмжээгээр өвдөнө. 
Хүний сэтгэл зүрхээр тоглогчидоос хол байж, Өөрийн энэ л шилэнд хэнийг гар хүргүүлэх вэ? Хэнээр чулуу шидүүлж хагалуулах вэ? гэдгээ та өөрөө бодож үзээрэй. 
Миний нүд...

Wednesday, May 3, 2017

Сайхан эмэгтэйг хүчтэй залуу л хайрладаг...

Яаая хавар болоод манайхан хайр дурлалдаа мансуураад л шөнө ч унтахгүй фэйсбүүк ухаад л сууж байна уу хаха... Хавах хэцүү шүү хүмүүсээ синдромдоо бага өртөөрэй хэхэ.. Зөрсөн хүн бүхэн сайхан харагдаад дурлаж эхэлвэл чи дурлах өвчинөөр өвчилжээ гэж бодоорой за энэ ч яхав гол зүйл дээ орий...

Хүн бүхэн л хайрлаж дурлаж байдаг. Гэхдээ нэг нэгэндээ хаягдаж, нэг нэгнийгээ хаяад л байна уу? Гэхдээ яаж бид нэг нэгэндээ дурлаж дасдаг юм болоо. Бас л гайхмаар зүйл шүү тиймээ..
Зөрөөд өнгөх үед харалгүй хажуугаар нь гарж болошгүй тэр л сайхан эмэгтэйг бүх л эрчүүд хайрллах-г хүсдэг. Хэн зоригтой бөгөөд бодлоготой алхамг хийж чадсан залуу л түүний дэргэд хүрж чаддаг юм ш дээ...

Сайхан эмэгтэйн араас гүйх залуус маш олон би. Ядах даа л гадуур хамт явах үед хормойн донтой новшнууд хүртэл өлсөглөн нохой мэт шүлсээ гойжуулан харах-с хүртэл хамгаалах ухаантай л байх хэрэгтэй юм ш дээ..Сайхан эмэгтэйчүүд яг л сарнай шиг надад санагддаг ш дэ.. Өөрсдийгөө хэтэрхий үнэ цэнтэйг ойлгосн байдаг ч юм уу бүү мэт Ойртох гэж хичээх тусам өргөсөөрөө хатгаж эхэлдэг.

Сайхан эмэгтэй гэж тэгвэл яг хэн бэ? Гоо сайхны хувь л төгс төгөлдөр эмэгтэйг сайхан эмэгтэй гэж хэлвэл хэтэрхий өрөөсгөл юм. Юунаас ч юм айж ичилгүй зөвхөн өөрийнхөөрөө байдаг. Ямар нэгэн маяг сээтэн хаях гэсэн бодлогогүй тэнэг үйлдэл хийдэггүй, даруухан сэтгэлийн хаттай, зоримог , өөрийн байр суурьтай эмэгтэйг л хэлэх болов уу даа гэж бодох юм. Мөн дээрээс нь өөрийгөө аятайхан авж явж чаддаг байх хэрэгтэй юм байна шүү....

Ийм л сайхан эмэгтэйг тэгвэл ямар залуус хайрлаж чадах бол? Залуусыг эмэгтэйчүүд маань дараах зүйлсээр нь хамгийн түрүүнд дүгнэж эхлнэ.ҮҮНД:
1. Эрэгтэйчүүд хамгийн түрүүнд аятайхан хувцаслан байх. Миний хувьд энэ нь хэтэрхий тэнэг ойлголт мэт. Байгаа хувцасаа эвтэйхэн хослуулаад, тохируулаад өмсчихдөг байхд болох юм. Гэхдээ гол нь цэвэрхэн байх л хэрэгтэй.
2. Ярих чадвар.. Эрэгтэй хүмүүсийг аль болох хөгжилтэй, эелдэг ярьдаг байвал эмэгтэйчүүд дурладаг юм гэнэ лээ хахах Бас л инээдтэй байгаа юм шүү. Надад бол өөрийнхөөрөө байвал болох юм бишүү. Худлаа үнэн юм ярьж жүжиг тавихгүй..
3.Мөнгө санхүү
4. Машин байр гээд явдаг юм гэнэлээ...

Эрчүүд хаана ч ӨӨРИЙГӨӨ бөгөөд ХАЙРТАЙ эмэгтэйгээ аваад явах чадалтай байх хэрэгтэй юм шүү... Учир нь хүний нандин үрийг хайрлана гэж гуйж гуйж олон юм болж болж авж суучихаад өөрийнхөө арчаагүй зангаасаа болоод нүднээс нь нулимас унагаагаад хүн бүрийн өмнө нүүрийг нь улайлгаад яваад байвал эрэгтэй хүн та эмэгтэйчүүдийг авж явах чадалгүй, тэр ч бүү хэл өөрийгөө авж явж ч чадахгүй байгааг илэрхийлж байгаа юм...

Эмэгтэй хүнийг чинь бусдын өмнө бөхөлзүүлэхгүй, Бөгсөө үнэлүүлэхгүй , буруу харж уйлуулахгүй, болсон болоогүй зүйлд бухимдуулахгүй л гэж эрчүүд минь хичээх хэрэгтэй ш дээ...Хэрвээ тэгэж чадахгүй бол сайхан эмэгтэйг аз жаргалтай байлгаж чадах тэр л хүнд нь хүлээлгэж өг....

 Хажуудаа суулгаад сэтгэлээс нь инээмсгэл тодортол хайрлахгүй юм бол. Сайхан эмэгтэйн ардаас зөндөө олон залуус эгнэж зогссон байдаг юм.Хүний үрийн нүднээс нулимас унагаахийн оронд өөрийн нүнээсээ нулимас унагаж суу...

Ээжийн минь хэлсэн үгийг хэлмээр санагдаж байна шүү. Өөрийгөө авж явах чадалтай болсон үедээ л хүний үрийг хайрлаарай гэж хэлж билээ. Чихэнд биш зүрхэн л сийлэгдсэн үг дээ...
Эрчүүд минь Сайхан эмэгтэйг хайрлахын тулдаа хэний ч хийж чадаагүй, хэнийг ч мэдрүүлэж чадаагүй тэр л сайхныг мэдрүүлэж. Сэтгэлийн хүйтнийг нь дулаацуулаж яваарай.

Чиний эмэгтэй хэзээ ч чиний арчаагүй зангаас болоод явж мэднэ анхаар....

Сайхан эмэгтэйг хайрлах хүчгүй юм бол 
Сэтгэл-г нь шархлуулахгүйг хичээж алсаас хайрла... 

Sunday, April 30, 2017

Пянгаа даах хэрэгтэй шүү !!!

Хүн гэдэг зүйл энэ амьдралд их олон зүйлтэй тааралдаж, их олон зүйлийг хийдэг. Гэвч үр дүнг нь боддог болов уу? Мэдэхгүй юм даа.. Хэсэг  хугацааны жаргалын балнд согтож, жаргал дуусах үед үйлж унжиж амиа хүртэл хорлох хэмжээнд хүрдэг байх.

Хэн нэгэнд чи дурласан байж болно. Харин салах үед чи инээгээд хайрлаж явсан түүнийгээ аз жаргалтай орон зайд нь үлдээгээд явуулаж чадах уу? Энэ чинь л дурлалын пян шүү дээ...

Бидний өдөр болгон хийсэн зүйлс ямар нэгэн САЙН болоод МУУ үр дагаварыг авчирдаг. Та харин хариу болж ирсэн тэр хариу урвалыг дааж чадах уу? Өнөөдөр та инээв ч маргааш таньд уйлах үед ирэх юм.

Буддын гүн ухаанд хүртэл бичигдсэн байдаг. Үйлийн үр гэдэг нь энэ юм болов уу даа."Хүн хэдий сайн зүйлсийг тарьж ургуулна, түүнийгээ л хураан авдаг" гэдэг шүү дээ.

Хүн бодолтойгоор ямар нэгэн шийдвэр гаргах хэрэгтэй шүү. Ирээдүйгээ бодолгүйгээр шийдвэр гаргавал чи тамд ч унаж болно.

Нэг аяга хоол идлээ гэхэд АТФ болж өөрийн махан биед өөхөн даврахгат хураагддаг шүү дээ.... Хариу пян гэдэг зүйл бидний эргэн тойрнод хүрээлэн байдаг ажээ....

Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ
Алив сайхнаа бусдаас битгий хармал
Хэрэгггүй үгийн зэвээр зүрхийг нь бүү шархлуул
Хэн нэгийгээ харанхуй нүхрүү бүү түлх
Архинд орсон нэгнээ шоолж бүү инээ
Аяа чиний аав чинь ч байж мэднэ.
Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд
Гарцаагүй түүнийг нь олж хэл
Газар дээр нэг бус удаа тохиолдоно
Чамд дурласан сайхан хөвгүүнийг
Чанга хатуу үгээр битгий гомдоо бүсгүй минь
Чамд хайралсаных нь хариуд хайрла
Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж болно шүү дээ
Бидний амьдрал авь адилхан
Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч
Бидний хацар дээр нулимас хүртэл нэг янзаар бөмбөрч
Бидний зам дээр ав адилхан учхал тохиолдоно
Бусгүй доголон нулимсыг асуулгүйгээр арчиж өг
Бүдэрч унасан хүүхдийг дээр өргөн аргад
Өнөөдөр чи инээж нөгөөдөх яинь уйлдаг ч
Өөр нэгэн өдөр чи гуниж, цаадах чинь дуулах болно
Өлгий, авс хоёрыг хүн болгон дамждаг болхоор
Өөр юу ч хэрэггүй, бие биеэ л хайрла
Өргөн хорвоод хүн ингэж хайраар л дутаж болохгүй
Аз жаргалыг би, хүний сэтгэлийг галаар төсөөлдөг болхоор
Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болхоор
Амьд явахыг би, бусдаар хайраа түгээхийн нэр гэж бодном
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном
Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ
Алив сайхнаа бүхнээ бусдаас битгий харамла....

 

Friday, April 28, 2017

Бусдыг хайрлаж үзсэн хүн бүхэнд....

Хайртай хүмүүс яагаад нэг нэгнээ хайрлахаа байдаг вэ?

Бие биенээ хайрлаж дурлах үедээ өдөр шөнө цаг нар хамааралгүй мессиж бичиж, тэр ч бүү хэл хар усан бороо цас шороон шуурганд хүртэл хайртай хүнийхээ төлөө гээд яваад очих автобусанд суух мөнгөгүй хэрнээ хайртдаа чихэр хүртэл авч өгж гэрт нь хүргэж өгчөөд гэрлүүгээ алхаж явдаг, хэдий ажил ихтэй байсан ч хайртай хүнээс нь ХАЙРТАЙ ШҮҮ ХАЙРАА, ЮУ ХИЙЖ БАЙНА гэх мессижийг уншаад уртаас урт хариу мсж илгээх, өвдчихлөө гээд жоохон хүүхэд шиг эрхэлж фб дээр пост хүртэл бичих үед чинь хамгийн түрүүнд санаа нь зовж чухал ажлаа хүртэл орхиод чам дээр очиж ХАЙРТАЙ ШҮҮ ГЭЭД УРУУЛ ДЭЭР НЬ ЗӨӨЛХӨН ҮНСЧЭЭД ОДОО ГЭРТЭЭ ОРЖ УНТАЖ АМАР ДАА.... гэж хэлчихээд буцаад ажилдаа явдаг, тоглоомноосоо болж муудалцаад нэг нэгэндээ тунирхаж хэзээ мсж бичхийг нь хүлээн сууж, хэзээ уучилалт гуйхийг нь бодож , хэзээ мсж ирэх бол хэзээ залгах бол гэж догдолж суухад дуудлага ирж догдлон яаран авсан хэрнээ уур нь гараагүй хүн шиг эрхэлж аргадуулаж байсан, хамтдаа гадуур явах үед  л   энэ бүх зүйлийн гол цэг юу байна вэ?

Бие биенээ гэсэн СЭТГЭЛ  бөгөөд нэг нэгндээ зориулах ЦАГ хугацаа юм. Хүн та хайртай хүндээ өдөрт хэдэн цаг гаргадаг вэ? Магадгүй халамж сайтай хүмүүс бол олон цаг л гаргах байх. Удаан үерхсэн хосууд дотор бие биендээ анхных шигээ шөний 4.5-н цаг бүр нойргүй хүртэл хонож утсаар ярьж, мсж савалцаж байхаа больчихдог ажээ... Үүний тод жишээ бол анх үерхэж байхдаа бие биенрүүгээ өдөрт бараг 30,40-н мссж бичдэг байлаа гэхэд удаан үерхээд цаг хугацааг илээхэд өдөрт 1 мсж ирвэл их зүйл болох юм... Хайртай хүмүүс минь дурлалт хосууд минь ажил ихтэй гэдэг ч юм уу ямар нэгэн шалтаг шалтгаанаар хайртай хүнээ хажуунаасаа бүү явуулаарай. Хүнийг чинь хайртай дуртай гэдэг 1000-н үг, ямар нэгэн эд зүйлээр хажуудаа байлгадаггүй юм ш дээ.... Хайртай хүндээ л анхаарал хандуулаж цаг хугацааг түүндээ л зориул..... ЧИ ӨӨРТӨӨ ХАЙРТАЙ БАЙЖ БОЛОХ Ч ЧИНИЙ ХАЖУУД ЧАМАЙГ ӨӨРӨӨСӨӨ ИЛҮҮ ХАЙРЛАДАГ ХЭН НЭГЭН ХҮН БАЙГАА ГЭДГИЙГ МАРТАЖ БОЛОХГҮЙГ АНХААР..!!!



ХАЙРЛАНА ГЭДЭГ ӨМЧИЛХИЙН НЭР БИШ
ХАЙРТАЙ ХҮНЭЭ Л СЭТГЭЛИЙН ГУЙЛГА ГУЛГАХГҮЙ АМЬДРАХЫГ Л ХЭЛНЭ....


Tuesday, April 18, 2017

Миний нүд.. Өөрийгөө жиших хүнтэй бай...

Хүн бүхэн адилхан биш бөгөөд бид бүгд ганцхан хувь юм. Гэтэл бид сармагчин төрлөөсөө яаж өнөөдрийн хүн болж хувирсан юм бол бас л эргэлзээтэй бөгөөд сонирхолтой сэдэв шүү хаха...
 Миний нүдээр энэ хувьсан өөрчлөлт бол нэг нэгнээсээ үлгэр дууриалал авах, хэн нэгний хөдөлмөрлөж буйгаас сургамж авах, илүү ихийг бүтээхийг зорих магадгүй эрчүүд нь эмэгтэйчүүдийн төлөө ч илүү өөрийгөө өөрчилсөн ч байж болох талтай юм...

Миний ярих гээд байгаа гол сэдэв бол бид бүхэн хэн нэгнээсээ суралцах хэрэгтэй. Гэхдээ САЙН ЗҮЛЙИГ НЬ сурах хэрэгтэй юм. Бидний одоо амьдарч буй нийгэмд ихэвчилэн нэгнийхээ сайн, сайхан талыг нь буруугаар дүгнэж, муу талыг нь сайн мэтээр бодож ямар хурдан сурдаг гээч яг л тоть мэт ....

Өөрийгөө бусдаас илүү гэж бодох шиг адгын зүйл байхгүй. Гэвч бид төгс хүмүүс биш учир нэг нэгнээсээ зөв үлгэр дууриалал авах хэрэгтэй. Үлгэр дууриалал гэхээр их ойр сонсогддог бөгөөд амьдралд буухад төвөгтэй үгс... Үүнийг аль болох хүндээр хүлээж авахгүй байхыг хүсье!

Та өөртэйгөө нас чацуу ч юм уу ахмад эсвэл дүү гээд ямар бүх насны өөрийгөө хүн шиг аваад явчихдаг, зөрөөд өнгөрсөн ч нэг л нүд унасан хэвээр, ярилцаад суухад хүртэл таааламжтай гээд ямар нэгэн хүнийг та дотроо бодоорой... Магадгүй таны харж явдаг хүнч байж болно ш дээ. Та яагаад энэ хүнийг бодох болов гэж би таниас асуувал та надад юу гэж хариулах вэ?

Бид хэн нэгнээсээ суралцаж байх нь гол сэдэв юм. Та ямар нэгэн байдлаар энэ гоё ах шүү , энэ гоё эгч шүү , энэ гоё багш шүү ч гэдэг юм уу тэр хүн болгоноосоо сайн талыг нь олж харан түүнийгээ өөрийнхөө амьдралд хэрэгжүүлэж байх хэрэгтэй юм. Бид төгс хүн болохгүй ч гэсэн өөрсдийгөө хөгжүүлэж байгаа хэрэг юм. Зарим нэгэн хүмүүс дотроо би хэн нэгнийг дууриахгүй ээ гэж боддог. Гэтэл тэр хүмүүс өөрсдийгөө жиших ямар нэгэн хүнгүй болгоод байгаа хэрэг юм.

Энэ өөрийгөө жиших ямар нэгэн хүнтэй байхын давуу тал нь бол өөрийгөө урагш алхахад дэмнэж өгөх хүчин зүйл хүртэл болж өгөх юм. Гэх дээ ганц хүний сайхныг нь хараад дууриа нь үлгэр дууриалал авна гэдэг бас өрөөсгөл ойлголт юм. Нэг хүнээс суралцах биш олон хүнээс суралц, ингэж олон хүнээс суралцахын тулд хүмүүсийг дүгнэж сурах хэрэгтэй юм... Ямар сайн талтай хүн билээ? Ямар муу талтай хүн билээ гээд өөртөө бас тэр хүний талаар дүгнэлттэй болох хэрэгтэй шүү... Тэгж байж л тэр хүнээс сайныг нь сурж суралцах хэрэгтэй....

Бид энэ хорвоо дээр дахин давтагдашгүй ганц хувь ч.. Бид бусдаас суралцаж байж л хүн гэдэг ойлголтонд илүү ойртох болов уу гэж энэхүү постоо оруулав ....

Өөрийгөө бусдтай жишэж
Өрөөлөөс илүү амьдарцгая

Tuesday, April 11, 2017

Миний нүдээр.... Өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөр

За ойрд блогтоо мэдээлэл оруулж амжхааргүй их ажилтай байлаа. Өнөөдөр та бүхэнтэй өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрөх талаар ярилцах бодолтой байна.  Хүн та хэдий сайхан сэтгэлтэй, хэдий өндөрт явна төдий чинээ өөрөө өөрийнхөө сайн бас муу талыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм.

Бид энэ дэлхий дээр 7 тэрбум хүн ам оршин тогтнож байна. Тэр олон хүмүүсийн дотроос манлайлж явжаа хүмүүс бишгүй олон байгаа. Тэр хүмүүс яг яаж тэр өндөрлөгт гарсан юм бол гэж би хувьдаа бодох доо. Өөрөө өөрийнхөө сул талыг олж харж, өөрөө өөрийнхөө сул талыг хүлээн зөвшөөрсөнд байдаг юм болов уу гэж боддог.

Та , би магадгүй ерөнхийлөгч ч хүртэл сайн тал , мжж талтай байдаг. Зарим хүмүүс өөрсдийгөө өндрөөр хардаг. Ээ бурхан минь хэхэ. Ямар нэгэн үйл ажиллагаа, тэмцээн уралдаан гээд бүр амьдрал дээр хүртэл ажиглагдаж байдаг. Би ингэх ёсгүй, үгүй ээ, би хожигдочихлоо гээд л уурлаад байдаг. Тэгэх ч бас муухай харагддаг шүү... Та хэрвээ энэ удаа унасан, ялагдсан бол хэзээ ч ийм байх ёстой гэж өрөөлөөс ямар нэгэн өө хайгаарай. Аль болох өөрөө өөрийгөө илүү түлхүү хараарай. Би юун дээр алдав? би яагаад ийм нөхцөл байдалд хүрэв? би яагаад энэ удаа ингэж хийчэх вээ... гээд л алт болох өөрөө өөрлүүгээ өнгийгөөрэй...

Өөрөө өөрөөсөө өө-гөө олж харсан бол та түүнийгээ хэрхэн яаж засах вэ? хэрхэн яаж энэ асуудлыг давах вэ гээд цааш нь бодож үзээрэй.. Амжилтанд хүрч чадсан хүн бүр  л өөрийн дутагдалтай талаа олж харж түүнийгээ зассаж байж л тэр өндөрт гарсан гэдэгт би эргэлзэхгүй байна. Өөрийн алдаагаа хэрхэн яаж засах гээд тэр бүрийг дараа дараагын удаа оруулах болноо..

Өндөг хүртэл өөтэй учир
Өөрийгөө бүү өндөрт бод.....

Friday, March 31, 2017

Миний нүдээр...Хязгаар


 Хүн бүхэн л өөрийн гэсэн үнэт зүйлтэй түүнийгээ өөрийн орон зай гэдэг. Магадгүй та өнөөдөр өөрийн орон зайн даа байж чадаж байна уу.? Бодоод үзэхэд илүүдэхгүй л болов уу

Хүн бүрийн нэг нэгнийгээ хайрлах бас хүндэлэх гээд асуудлууд дээр нь хэн хэнийгээ хайрлах мөн нэг нэгнийгээ ойлгох , бие биендээ уусах гээд маш олон сайхан зүйлс гарч ирдэг ч энэ бүхэн бидний хооронд хязгаар тавигдахгүй юм.

Магадгүй та бидний нэг нэгнийхээ сэтгэл зүрхийг, сийлбэрийн чулуу мод мэт бодож өвтгөж байгаа бол өөр ямар нэгэн буруу зүйл хийж нэг нэгнээ гомдоож байвал үүнд л хязгаар тавих хэрэгтэй юм.

Хосууд ч тэр гэр бүлийн хүмүүс ч тэр нэг нэгнээ аз жаргалтай байлгах, баярлуулах, гуниглуулах, нэг нэгнээ санах гээд л зөндөө олон үйл явдалууд болдог харин та тэр бүхэнд хязгаарыг тавьж өг, бас хязгаарыг чөлөөлж өг.


Хязгаартай зүйл Хязгааргүй зүйлийг ялгахгүй бол амьдрал минь дуусах нээ...!!!

Хязгаар нь үл үзэгдэх давалгаат тэнгисийн дээгүүр
Харцны жигүүр аялуулан нууцхан би бодлогоширч
Хаяахан сэвэдзэх салхинд хүсэлээ би элээсээр
Халуун сэтгэлт чинийхээ дэргэд дурлалаараа би хүрхүй
Зүрхний ховдлоос хайрын рашаан урсаж
Зүүдний манангаас шуналын гал дүрэлзэж
Зүйдэлт тавилангаар алтан гагнаас гүйц
Зүс төгөлдөр чамтай амиараа би холбогдмой
                     / Шүлэг: О.Мино /

Wednesday, March 29, 2017

Миний нүдээр... Одооноос хий

Хүн бүрт өөрийн гэсэн зорилго зорилт бий. Түүнийгээ хүн бүр хамгийн сайхнаар нь харж дотроо бодож явдаг. Магадгүй та дараа долоо хоног-н нэгдэх өдрөөс эхэлж би яг гүйнээ ч гэдэг юм уу ямар нэгэн зүйл дотроо төлөвлөж байгаа бол би таньд нэгэн зүйлийг сануулья.

 Хүн бүхэн өөрийн хүсэл сонирхолд нийцэж амьдардаг ч, хэцүү бэрх зүйлтэй нүүр тулхаасаа илүүтээгүүр өөрийн биеийн амар амгаланг боддог. Та яг одоо их ядарсан байж болно тэгвэл бүр илүү ихйиг хий гэж таньд зөвөлмөөр байна.

За гол зүйлээ ярья.Өмнөө тавьсан ямар нэгэн зорилго, зорилтондоо хүрхийн тулд хэзээ ч битгий хойш нь тавиарай. Учир нь хойш тавьж хойшлуулсан ажил улмал дагавартай ирдэг юм. Та бид бүхэнд яг одоо гэдэг л цаг бий.....

Өнөөдөр нар мандавч маргааш нар мандах үгүйг мэдэхгүй....

Friday, March 17, 2017

Миний нүдээр... 3р сарын 18 өдөр

Монгол гэж баахан баярллаж дуусдаггүй сонирхолтой хүмүүс шүү.

Би ямар ч баяр болох ү?д хамгийн түрүүнд нэг л зүйлийг боддог болоод хэдэн жил болж байна. Энэ бол... Баяр бүрээр хүн бүхэн баярлаж чаддаг болов уу? Баяр бүхнээр хүн бүхэний нүүрэнд нь инээд, сэтгэлд нь баяр төрдөг болов уу?

Яагаад би ингэж бодох болсон бэ гэвэл... Намайг бага байхад 6н сарын нэгэн гэж Паркаар дүүрэн уйлалдсан, нус нулимасндаа холилдсон хүүхдүүд, хар хөлсөндөө холилдсон, хүүхдүүдээ загнисан эхчүүд, архи уусан аавууд хоорондоо төөрөлдсөн хүмүүс гээд аймшигтай дүр зураг шүү бас л ... Уйлалдсан хүүхэд бүрийг харах бүрт сэтгэл нэг л өвдөнө. Ээж аав нь хүүхдээ ядахнаа загиж, зандрахгүй байж болдоггүй юм болов уу гэж би их боддог. Хүүхдүүд нь нээх хөөрхөн болсон хэрнээ ээж аавдаа загниулаад, зодуулаад л энэ тэгээд баяр мөн гэж үү?

Яаая өнөөдөр чинь Цэргийн баяр гэж байгаа.. Бас л аймар дүр зурагтай баяр шүү... Хаха Өчигдөр эгч дээ хэлвээ. Эгээ маргааш баяр боллоо ш дээ гэсэн " чи цэрэгт яваагүй ш дээ. Чиний баяр мөн юм уу ... " гэж жишээний. Цэрэгт явсан хэлийг нь сэтгэл зүрхийг нь биш элгийг нь архиар л баярлуулаж байгаа юм даа. хахах

Өнөөдөрг бол ОЛОН УЛСЫН ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН БАЯРЫН ӨДӨР гэхээр л байгаа юм даа... Өнөөдөр чинь аавын хүү бүхэн баярласан, ээжийн охин бүр баярлуулсан. Бүх хүмүүс нь нэг нэгэндээ инээмсэглэл бэлэглэсэн өдөр л байгаасай.

Бүх эрэгтэйчүүддээ олон улсын эрэгтэйчүүдийн(Эр цэргийн) баярын мэнд хүргье..

Sunday, March 12, 2017

Мөрөөдөл хэзээ нэгэн цагт биелнээ...1

Мөрөөдөл минь хэзээ нэгэн цагт биелнээ...

Би бага байх даа. Гэртээ ганцаараа түгжүүлчихээд кино үзээд сууж байх даа ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ БИ ФАРИСТ ОЧООД НАМУУХАН САКСОФОН ХӨГЖИМ СОНСООД БОРОО ОРХЫГ ХАРААД ХҮМҮҮСИЙН НААШ ЦААШ ГҮЙХИЙГ харан суухыг мөрөөддөг байж билээ. Энэ мөрөөдөл маань одоо хүртэл унтраагүй ээ.. Яагаад Фарист вэ? гэж бодож магад .. Фарис чинь өөрөө хараж үзэх зүйлс ихтэй бөгөөд ХАЙР ДУРЛАЛЫН хот шүү дээ... хахах Аймар Романстай юм мөрөөдчихсөн үү? Зүгэрээ... Бодож явахад хэзээ нэгэн цагт биелэж л таараа. Хүн чинь үлгэрийн мэт мөрөөдөлтэй байж түүндээ хүрхийн тулд хичээнэ шүү дээ. Ямар ч мөрөөдөл, ямар ч тэмүүлэлгүй амьдарна гэдэг чинь хамгийн тэнэг хэрэг шүү дээ..

Та ч магадгүй кинон дээр л гардаг шиг усан бороон дунд бүжиглээд, дуулаад,...... гээд ямар нэгэн зүйл мөрөөдөх эрхтэй шүү дээ..

Хэзээ ч болохгүй дээ, хэзээ ч бүтэхгүй дээ гэж бүү бодоорой. таны төсөөлсөн шиг биш юмаа гэхэд түүнтэй адилханаар биелэж болно шүү дээ...

http://tugal.blog.gogo.mn/read/entry351725  Эцсийн мөчид бид эрх чөлөөтэй боллоо....


Миний нүдээр.... Шүлс

Би гэдэг хүн чинь 4141 гэсэн дугаартай саарал, бор .. гээд зээрдтэй. Хэхэ. Түүгээрээ би гадуур дотуур их явна. Миний амьдралын ихэнх цаг гадуур алхаж явах үед зарцуулагддаг. Учир нь би автобусаар эсвэл өөр ямар нэгэн нийтийн унаагар явах үед олон төрлийн эвгүй үнэр үнэртэж бас маш олон вирус бактерууд намайг САЙН УУ гээд л хүлээж авдаг. Түүнээс нь сүүлдээ халшираад хүн чинь алхах үедээ маш их зүйлийг бодож, маш олон зүйлийг төлөвлөж боддог юм. Мөн алхах нь эрүүл мэндэд тустай л даа. Тэгэх дээ Монголд алхах бага зэрэг эрсдэо өндөртэй юм шиг надад санагддаг шүү. хахах

Гудамжаар явж байгаа хүмүүс өдөрт хэр хэмжээний шүлсийг өөрөөсөө ялгаруулдаг бол? Хүний нэг дусал шүлс цэрэнд хэр их хэмжээний халдварт болоод халдварт бус өвчний эх үүсвэр болох өнөөх тэмцээд байгаа бактер, вирус байгаа бол гэж та бүхэн бодож үзсэн болов уу? 

 Сургуулиас гараад  гэр хүртэл би дор хаяж 30-45 минут зарцүүлж 3,7 км газар алхадаг. Гэртээ харих замд минь ямар өвчитэй хүн хэдэн литер нус, цэр, шүлсээ хясан-г би мэдэхгүй. Хэдий газар хаясан тэр их шүлс яагаад өнөөдөр миний энэ блогд бичигдэхүйц хэмжээнд хүрсэн бэ гэвэл.
Бид бүхэн нэг агаараар амьсгалж байна. Газарт байгаа өнөөх шүлс, нус, цэрнээс агаар дуслын замаар буюу ууршиж хатаад агаарт өнөөх олон бактер , вирус дэгдээд та бид бүхний биед орж ирээд байгаа юм. 

Өнөөдөр та санаатай, санаандгүй байдлаар шүлсээ хаясан бол өөр хэн нэгэнд,  өөрийн биенд идэхтэй ба идэхгүй хэлбэрээр байгаад байгаа вирусыг  зүгээр л бэлэглэж байгаа юм. Мөн та гудамжаар алхаж явах үедээ өөр хэн нэгнээс гэнтийн бэлэг хүртэл авж болох юм шүү дээ. хаххах 

За би ер нь гудамжаар явах даа нэг иймэрхүү байдалтай л яваг юм ш дээ. Энд тэндгүй шүлс, миний уяан хатан байдалд ОРКУУД буюу соёлгүй нөхдүүд дэндүү их анхаарал тавих юм аа хахах 
 Шүлс гэдэг чинь бидний амны хөндийг чигтэй балгаж, хоол тэжээлийг боловсруулахад хүртэл үүргээ гүйцэтгэдэг эд шүү дээ. Тэрнээс биш гудамжинд байх учиртай зүйл бол биш шүү дээ..

Бид чинь 3хан сая-уулаа шүү дээ. Хэн нэгнийгээ ганцхан шүлс, нус, цэрээс болэ энэ хорвоогоос үдмээргүй байна шүү дээ. 

АРЧААТАЙ ХҮНИЙ ҮЙЛДЭЛ ХЭЗЭЭД Ч АРЧААТАЙ БАС УХАМСАРТАЙ БАЙДАГ ЮМ.....

Миний нүдээр... Цаг хугацаа ба Төлөвлөлт

Хүн бүр тодорхой хэмжээгээр өөрийн амьдрал бас үйл ажилгаа бүрээ төлөвлөж амьдардаг. Тэгхдээ манай монголчууд их хайнга шүү.Яагаад хайнга гэж үү... хахахх

 Ямар нэгэн шалтгаанаар хүмүүстэй ажил ярих, эсвэл цагыг хөгжилтэй өнгөрөөх, өөртөө зарцуулах гээд хүнд олон төрлийн ажилууд гардаг. Тэр бүрийг үр бүтээлтэй бөгөөд өөртөө хэрэгтэй, үр өгөөжтэй өнгөрөөх, давхцалгүй, холион бантан болгочихгүйхэн шиг аятайхан хийхийг хэн ч бодно. Тэгхийн тулд бид яах хэрэгтэй вэ? ЮУ  ХИЙХ ХЭРЭГТЭЙ ЮМ?  гээд олон асуудал гарж ирж байгаа биз. Энэ бүхний хариулт бол ТӨЛӨВЛӨЛТ юм.

Миний бодлоор хүнд 3н төрлийн төлөвлөлт байх хэрэгтэй санагдаж байна.
1. Амьдралын төлөвлөгөө
2.Өдөр бүрийн төлөвлөгөө
3.Ойрын хугацааны төлөвлөгөө гээд миний бодлоор 3-н хэсэг төлөвлөлт байх хэрэгтэй санагдаад байгааюм даа..

 1. Манай нэг багш бидэнд нэг өдөр их гоё онол зааж билээ. хэхэ Энэ бол хүний амьдралын төлөвлөгөө бөгөөд миний нэршилээр ХУВИНГИЙН ОНОЛ хаха

Та өөрийн амьдралаа энэ хувин байна гэж бодоорой. Энэ дотор том, жижиг чулуу, элс гээд бүгдийг нь багтаана гэж бодох хэрэгтэй. Учир нь хамгийн том чулуу нь бол таны амьдралын хамгийн том зорилго, дунд хэмжээний чулуу бол түүнд хүрэх таны хийх хэрэгтэй алхам гэж ойлгож болно. Элс бол таны өдөр бүр хийх үйл ажилгаа юм.
Хамгийн түрүүнд та өөрийнхөө байр сууриа илэрхийлсэн, энэ амьдралынхаа хамгийн том бас гол зорилгуудаа төлвөлөх хэрэгтэй. Түүүндээ хүрхийн тулд та өдөр бүр хичээх хэрэгтэй шүү дээ.
2. Өдөр бүрийн таны төлөвлөгөө хамгаас чухал шүү дээ. Миний хувьд өдөр бүр үнэ цэнэтэй байдаг. Хэдээс хэдийн хооронд би хичээлтэй бүлээ. Хэдээс хэд хүртэл би сургуулиас гэрлүү явах вэ? Надад өнөөдөр бас маргааш хэнтэй ямар зүйл ярих гэж уулзах билээ гээд Энэ бүхэн минь хамгийн чухал юм. Хоногийн 24-н цагын та хэдэн цагт унтаж байна , хэдэн цагт хоол идэх, автобусанд явах, цахим сүлжээг ашиглаж байна. гээд бүх зүйлээ тооцож үзээрэй. Таньд өөрт тань хэрэггүй, үр өгөөжгүй зүйлийг хийж байгаа асар их цаг байгаа. Түүнийгээ өөр шинэ ямар нэгэн зан үйлээр өөрчилж болох юм.
 Хэрвээ та маргааш хэдэн цагаас хэдэн цагын хооронд ямар ажил амжуулах, ямар нэгэн үйл ажиллагаа төлвөлсөн бол маш сайн байна. Хэрвээ нэгэн хэвийн урсгалаараа юу хийхээ мэдэхгүй зүгээр унтах гэж байгаа бол миний нүдээр та их хөөрхийлөлтэй харагдаж байна. Яагаад хөөрхийлөлтэй харагдаж байна гээч. Маргаашаа та төлөвлөөгүй бол та нөгөөдрөө хэзээ ч төлөвлөж чадахгүй юм.
3. Холын төлөвлөгөө ба ойрын төлөвлөгөө бүхнээ хооронд нь холбох ойрын хугацааны төлөвлөгөө хүн бүхэнд байх хэрэгтэй юм. Та магадгүй энэ сард ямар зорилго зорилт тавьсан бэ? Та энэ жилд ямар зүйлсийг хийнэ гэж дотроо бодож байгаа вэ? Та арай энэ талаар бодоогүй байгаа юм биш биз. Бодоогүй бол яг одоо бодож төлөвлөөрэй. Хэхэхэ та оройтоогүй байна.

Хүн бүр төлөвлөгөөгөө боловсруулах даа нөөц бололцоог тооцож үзэх хэргтэй шүү. Мөн энэ цаг төлөвлөлтийг Монгол улсад баримтлахад хэцүү. Би анх хэд хэдэн хүнд маш их урам хугарж байлаа. Хүмүүстэй за одоо тэдээс тэд хүртэл уулзаад ийм ажил хийнэ гэж 3,4 хонгийн өмнөөс ярилцсан хэрнээ огт хэрэгжихгүй төлөвлөгөө нурж миний уурыг милээн их хүргэсэн хүмүүс байгаа. Сүүлдээ тэсхээ байгаад ах даа хэлэхэд ах надад ингэж билээ. Чи дан ганц өөрөөсөө хамааралтай зүйлийг төлөвлөж байгаа бол төлөвлөгөөгөө хэрэгжүүлж баримталж болно. Өөр хэн нэгнээс хамаарлтай хэрнээ хэрэгжихгүй нурсан тохиолдолд чи уурлах хэрэггүй гэж хэлж байж билээ. Хаха тухайн үед би ах-д их ядаргаа болсон бололтой санагддаг. Ямар сайндаа л надад ингэж хэлэх билээ дээ.

Та өөрийнхөө ажлаа бас өөр хэн нэгний ажил-г алдуулахгүй, Төлөвлөсөн ажлыг нь нурууахгүйн тулд өнөөдөр та цагаа баримтлах хэрэгтэй юм. Учир нь өнөөдөр таны бөгөөд өөр хэн нэгний төлөвлөсөн ажил нурлаа гэж бодвол. Тэр хүний мөн таны ирээдүй ч нурах аюултай юм. Энэ бүх асуудал цаг хугацаа гэх гарт баригдахгүй ертөнцийн хуулийнд захирагдаж байгаа юм. Нэг голын усанд хүн хэзээ ч 2 удаа орж болохгүй шүү дээ.

Цагаас өрсөж ухаар. Цагтай уралдаж амьдар.... Өнөөдөр та ямар нэгэн ажил төлвөлсөн бол түүнийгээ заавал биелүүл. Эс чадваас та ирээдүйгээ нурааж байгаа гэмт хэрэг юм..

                                                                          2017оны 3сарын 12 өдөр 22 цаг 41 минут
 (Багшийнхаа заасан эрдэм мэдлэгийг та бүхэнд өөрийн ойлгосн түвшинд танилцуулаж байна.Та дараах дууг сонсоод маргаашийнхаа ажлуудыг төлөвлөөрэй... )

Saturday, March 11, 2017

Миний нүдээр... Ядаргаа

Би зарим даа хэн нэгэнд ядаргаатай санагдах л байх. Учир нь би гэдэг чинь хүн шүү дээ. Та ч гэссэн хүн. Бид чинь амьдарч байна шүү дээ.... Амьдралд чинь санаа зовох, бүтэлгүйтэх, ганцаардах, шантрах гээд үеүүд тохиолдоно. Энэ болгонд хэн нэгнээс дэмжлэг тусалцаа авах гээд тохиолдолууд гарна. Тэр болгон минь харин хэн нэгэнд л ядаргаа болох вий гэж дотроо битүүхэн айх юм. Дан ганц хямарсан үедээ хэн хэнд ядаргаа болохгүй шүү дээ. Бас хэлсэн амандаа хүрхийн тулд ч ядаргаа болох үе ч байгөө..

Би төгс хүн биш л дээ тэгэх дээ хэн нэгний амар амгалан байгаа амьдралыг нураахыг хүсэхгүй байна. Хэрвээ би таньд ямар нэгэн аргаар ядаргаа болсон бол чин сэтгэл-сээ уучлалт гуйя...

Хайртай хүнээ гараас нь тавихгүйн тулд
Хамаг бүхнээрээ хичээдэг
Хүнд байсан ч би тавьж явуулаж чадахгүй
Амьдралын хауу хөтүү, сайхан муухай таарсан ч орхихгүй ээ... гэсэн утгатай эвлэрсэн нэгэн...


Monday, March 6, 2017

Био дайн... хэхэхэ

Хүний энэ хорвоод ер нь зүрх гэж ямар хүчирхэг юм бэ? Дэндүү олон зүйлийг бодож тунгааж, сэтгэж цаг хугацаа алдалгүй сэтгэж чаддаг тархи чи ямар агуу юм бэ?

Үнэн ч сэтгэлдээ хөтлөгдөж, хайртай түүнийхээ төлөө гэсэн зүрхээ тэврээд хойноос нь гүйх тэр л нэгэн халуун зүрхний төлөө цохилох энэ л зүрх. Хайртай түүнийгээ адгын тэнэг зангаараа гомдоож, сэтгэл зүрхийг нь хайр найргүй сэвтээж гэмтээсэн шүү дээ гэж надад ойлгуулах энэ л тархи түүнийгээ аз жаргалтай байх тэр л газарт нь үлдээ гэж чимээгүйхэн шивнэх юм....

Бид чинь homosapiens буюу амьд хүн шүү дээ.. Бидний дотор хэд хэдэн дайн болдог боллтой доо. Үүний нэг илрэл нь л энэ байх даа. Зүрх дийлэх болов уу? Тархи дийлэх болов уу?

Өдөр бүр тасралтгүй санаж чиний үнэр-г хүртэл надаас нихэж уйлах зүрх ялах болов уу?
Өдөр бүр чиний инээж байхыг л харвал бусад нь юу ч биш гэх сэтгэл ялах болов уу?

Энэ 2-н  гол зорилго нь ЦОР ГАНЦХАН ТҮҮНД Л ХАЙРТАЙ-д л байгаа юм даа....

Зүрх тархи 2 үнхээр агуу юм байнөө. хэххэ


Saturday, March 4, 2017

Нэг өдрийн төлөө зуун өдөр....

Зуу зуун өдөр ээлжилэн эргэж байвч хорвоод хамгаас чухал ганцхан өдөр бий. Тэр л өдрийн төлөө үсийхээ үзүүрээс хумасныхаа үзүүр хүртэл шөнө нойргүй хонож бэлдэх хичнээн сайхан гээч. Хайртай түүнийгээ баярлуулах гэж өөрөө мэдэр ч үзээгүй тэр л сайхан мэдрэмжийг хайртай түүндээ мэдрүүлхийг хичнээн хүссэн гэж санана...

Өдрийн ачаалалтай ажлаа амжуулчихаад хайртыгаа хэрхэн яаж баярлуулах бүхнээ бодож хэвтэнэ. Бүр үзэг цаас хүртэл нийлүүлэж сууна. Тэр минь яаж хүлээж авах бол, тэр минь хэрхэн инээх бол, ямар ямар ямар гэж бодсоор үүр цайлгах бас л сайхан шүү....

Өөрийнхөө хийж чадах бүхнээ дотроо бодоод л, найзуудаасаа хамгийн сайхан газар хаана вэ гэж асууж лавлаад л, ямар бэлэг өгөх вэ? Тэр л чухал өдрөөр нь хэрхэн яаж , хаана баярлуулах вэ?  гэх мэт бодолд сар өдрөөр тоолон автсан байлаа. Түүнийхээ аз жаргалтай гэх чинь инээхийг л харах гэж олон өдөр нойргүй хоносон шүү...

Хоног, хуруу хоёрыг даран хүлээсэн өдөр минь ч ирлээ шүү. Дотроо чимээгүйхэн догдолж бас сэмхэн сандарч байлаа.... Нэг өдрийн төлөө зуун өдөр төлвөлсөн бүхнээ хийхийн өмнө хичнээн их сандардаг бас өөртөө цээжилж тогтоосон үг бүхнээ хормын төдийд мартчихсан шүү.. хахаха. Нэг мэдхэд сандарчихсан, салгалчихсан зогсож байснаа л санадаг шүү.... Тэгхдээ миний төлвөлсөн бүхэн шиг болоогүй ээ... Сэтгэл их өвсөн ч, зүрх намайг хурцалж, хувцасаа өмсөөд хайрт руугаа гүйхийг ятгасан хэхэх. Бидний хайр ийм л агуу шүү... Зуун өдөр бэлдсэн бүхэн минь хормын төдий буюу БИ ГЭРИЙХЭНТЭЙГЭЭ ТЭМДГЭЛНЭЭ гэсэн үг нь хүчит салхинд үнс хийсэн мэт л болсон. Тэр л чухал өдөр би төлвөлсөн бүхнийхээ дөнгөж 30 хувийг л хийсэн хэхэх..


Домог...

Yнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би
Yүр шөнийн завсар шүүдэр буух навчинд
Yрэл усан шүүдэрт нь одод гялалзах дэлбээнд
Yхэлгүй мөнхийн бэлэгдэл цагаан уул цэцгэнд
Yнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би 

   ....гэж миний хайртай хүн надад уншиж өгч байж билээ. Хүн хайртай хүнийхээ төлөө бүхнийг хийж чаддаг боллтой. Би 12сарын 30 өдөр ганцаараа уулнд гарлаа. Хайртынхаа төлөө би Үлгэр дотогт гардаг үхэшгүй мөнхийн бэлэгдэл болсон Цагаан уул цэцэг олхоор гэрээсээ сэтгэл шулуудан гарсан билээ. Гэрээсээ ч гарах үед олдохгүй бол яанаа гэж хичнээн их айж байв.

 Цасан шуурга шуурж, салхи сэрчигнэн үлээж, халтиргаа гулгаа ихтэй байсан ч чихэвчээ зүүгээд үүргэвчээ үүрээд, ганцаараа хайртыгаа бодон алхсан. Нэг мэдэхнээ уулын оройд гарсан шүү. Хэзээ ч энэ өндөр оргилд хүрж чадахгүй байх гэж бодсон ч зорилгодоо хүрхийн тулд өөрийгөө дайчилсан. хээхэ Би хайсан бас амалсан зүйлдээ хүрч чадсан. Хичнээн их өөртэйгөө тэмцэлдэн тэр л их хичээл зүтгэлийг бурхан тэнгэр мэдсэн гэлтэй. Надад хайртдаа өгөх үхэшгүй мөнхийн бэлэгдэлт цагаан уул цэцэг ирсэн.

 Эртний домогт энэ цэцгийг Зевс бурханаас анх гал хулгайлан авчирч хүн төрөлхтнийг галтай болгосон Промотейн цэцэг гэж өгүүлдэг. Альпын бүс нутагт ийм домог бий. Тэр нутагт маш үзэсгэлэнтэй гүнж байжээ. Тэрээр Эдельвайс гэх цагаан уул цэцэг олж өөрт нь бэлэглэсэн эрийг нөхрөө болгохоор шийдсэн тухайгаа зарлажээ.  Гүнжийн хүслийг биелүүлэхээр олон хүн оролдсон ч чадсангүй. Тэр бүсгүйд үнэн сэтгэлээсээ дурласан нэгэн залуу олон жил цагаан уул цэцгийг хайсаар олж авчрах үед гүнж хөгширсөн байжээ. Цагаан уул цэцгээ өгж гүнж залуужиж. Тэд хамтдаа үүрд мөнх залуу хэвээр хамтдаа хайрандаа мөнх амьдарсан гэдэг.

Домог амьлсан энэ л амьдралд чи минь надтайгаа үүрд хамт байгаач хайрт минь...
Хэн ч биш байхад минь хайралсан болхоор
Чамайгаа би хэн ч биш болсон ч хайралсан хэвээр байнаа....

Thursday, March 2, 2017

Чиний л дүүргэж чадах орон зай....

Өнөөдөр ямар сонин өдөр вэ. Өглөөнөөс авхуулаад л хичээлдээ хоцроод л , замаараа таньдаг хүмүүстэйгээ уулзаад л олон гэнтийн зүйлс өрнөж өнөөдөр гэдэг өдөр өнгөрлөө. Бүх зүйлс сонин содон байсан ч гэсэн нэг л орон зай дутуу байна.... Өглөө, өдөр , орой, үдэж толгойноос хором ч салж үзээгүй тэр л хүний дүүргэж  чадах орон зай хоосон.... 

Хэн нэгэн надаас: Чи хэзээ аз жаргалтай байсан бэ гэж асуувал 
Би: Түүнтэйгээ хамт байсан хором мөч бүхэн л гэж хэлнээ.. хэхэхэ. 

Хүн бүр өөр хэн нэгэнд дүүргэж чадах орон зай гэж байдаг бололтой... Магадгүй та өөр хэн нэгний сэтгэл зүрхэн дотор таниас өөр хэн нэгэн дүүргэж чадхааргүй тэр л орон зайг эзэгнэн байгаа юм биш биз... 

Tuesday, February 28, 2017

Би Зөвхөн энд л чамайг хүлээсээр

Гуниг дүүрэж сэтгэл нэг өвсөн ч
Ганцхан чамайгаа би энд л хүлээнэ.
Намайг орхиод явсан тэр л орон зайнд
Намрын хайрын түүхээ дурсаж хүлээнэ.

Чимээгүйхэн чамайг бодон инээж
Чимээ аниргүйд автан
Дурсамж бүхнээ сөхөж
Хайрт чамайгаа би яг л энд хүлээнэ...

Зүүдэндээ шөнийн оддоос хүртэл хармалж
Зөвхөн чамайгаа зүүдэлдэг
Нэг тэнгэр дор
Хол зайнд хоёр зүрх цохилно гэдэг ямар хэцүү юм бэ....

Яг л энд, яг л энэ хэвээрээ, яг л энэ хувцастайгаа , яг л чамайгаа хайрласан хэвээр би зөвхөн энд л чамайг хүлээсээр....

Monday, February 13, 2017

ЧАМАЙГАА ХҮЛЭЭСЭЭР.....

Чамайгаа би үүрд хүлээнээ. Чи минь хэн нэгний хайрт болоод явсан ч чамайгаа би хүлээнээ хайрт минь. Чинийхээ аз жаргалтай байхыг харах гэж би холдох хэрэгтэй.. Чи минь жаргалтай байвал би үхсэн ч чаднаа хайрйй..
Б-с Ц.О-дээ зориулав....


Дундуур.. уучилалт

Хэн нэгний сэтгэлд нийцэх гэж би төрөөгүй ч хайртай хүнээ аз жаргалтай сэтгэл хангалуун байлгахын тулдаа өөрийгөө дайчилж өөрийгөө өөрчилж би чаднаа. Хайртынхаа төлөө би бүрнээрээ солигдож хувирнаа гэж хэлж чадахгүй ч гэсэн хайртыгаа аль болох гомдоохгүй байхыг л хүсж байна.
Харин одоо би хайртыгаа голд нь ортол гомдоосон бололтой... Уучилаарай... надад чамдаас өөр хэн ч байхгүй шүү дээ. Чамайгаа олон удаа гомдоож байгаа арчаагүй намайг уучилаарай. Чамайгаа аль болох зовоохгүйг хичээсэн ч чинийхээ сэтгэлийг нэг л дундуур болгож дээ... Уучилаарай...

Saturday, February 4, 2017

Би төгс хүн бишээ...

 Надад урт мөч, том алаг нүд, стайлны үс засалт,сайхан бие хаа,  өөгүй цэвэрхэн арьс, хөмсөг гээд юу ч байхгүй ээ. Мөн надад бусад хүмүүс шиг тэр агуу мэдлэг этр нь байхгүй ээ. Би хэн нэгний төсөөлж боддог тэр л супер  төгс эр хүн бол бишээ....

Ээж аавынхаа төрүүлж өгсөн бие махбодийг бүтнээр нь авж явах гэж хичээж байгаа эгэл жирийн нэгэн хүн. Өөртөө байгаа зүйлдээ сэтгэлээр гутардаггүй, бас бардаад гайхуулаад ч байдаггүй. Учир нь би чинь төрөх үедээ тэр л өндөр хөл гар, сайхан бие хааг нь бурханд, ээж аавдаа, захиалаагүй ш дээ. 


Намайг байгаагаар нь л хар.Тэр л жижигхэн биетэй майгадуу залуу өөрийнхөөрөө хэнийг ч дууриалгүй өөрнхөө орон зайг энэ хорвоод бий болгон энд оршин тогтнож байна...

БИ ТӨГС БИШ 

Төөрөлдсөн нэгэнтэй адилхан биш 
Хоосон дурсамжтай 
Хог шиг амьдарсанаас 
Хийсэн зүйлтэй 
Хоног амьдарсан нь дээр.... 
Хамаагүй ээ 
Би хайнга хувцаслана 
Хаяадаа уурлаад харааж ч мэднэ 
Хайртай бүхнээ харамлаж таарна 
Хэлсэн үгээ мартчиж мэднэ 
Харин чамд чадал байвал 
Илээр муулж 
Далдуур магт 
Хэтэрхий нялуунаас 
Давармаар шулуун ханд надтай...... 
Би төгс бишээ 
Биендээ далавчтай ANGEL ч биш ......  Д.ҮҮРИЙНЦОЛМОН 

Thursday, January 12, 2017

Lullaby








   Энэ л дууг сонсох бүртээ цаанаа л нэг тайван хэрнээ энэ хорвоо дэлхий дээр надаас өөр хэн ч байхгүй мэт хоосон болох юм...   Яг л энэ зураг шиг..... Энэ 2 өөр зүйлс атал яг л нэг мэт надад санагдаж байна.

Tuesday, January 10, 2017

Нулимас дүүрэн энгэр...

Утга учир минь

Би чамайгаа тэврээд үнсээд л баймаар
Битгий дэргэдээс минь холдоосой гэж хүсдэг
Инээгээд л уурлаад л намайг аргадаад 
Их удаан бүр урт удаан хажууд минь байгаасай гэж хүсдэг
Алдагдсан дурсамжаа эргэн сөхөж
Аз жаргалаа шинээр бүтээгээд л
Гараас чинь атгаад чамдаа эрхэлж
Ганцхан чамайгаа хайрлахыг хүсдэг
Үнэрийг чинь мэдэрч нүдээ анихад л
Үүлэн дундуур нисэх шиг болдог
Хоолойг чинь сонсоод үгсэнд нь автахад
Хорвоо дэлхийгээс тасрах шиг санагддаг
Эгэл мөрөөдлийг минь эзэмддэг
Эгнэшгүй эрхэм чамтайгаа байхад 
Дэлхий ертөнцийн бүх амьдралаас
Дэндүү холдож би тэнгэрт нисдэг.
Н.Урангоо 

...Чинихээ үнэрийг үнэрлээд чимээгүйхэн зогсох доо энэ л хорвоод чамтайгаа хамт аз жаргал хэмээх их далайд уусан шингэж хэзээ ч гарч ирхээргүйгээр живэн одохыг л хүсдэг. Сэтгэлдээ хураасан уйтгар гуниг, биендээ хураасан тэр л өвдчин, нүдэнд минь хурсан өвчин бүрийг би чамайгаа тэврээд л аль хэдийнээ мартчихсан байдаг. Энгрээс чинь үнэртэх тэр л сайхан ширчиг хэдийнээ намайг солиоруулчихсан байх юм. Уулзаж эрхлэх бүртээ чинийхээ тэх л ялдам инээмсэглэл, дуу хоолой бүрт чинь мансууран тэнгэрт дүүлэх юм. Дэргэдээс чинь салах би хичнээн дургүй гээч, чинийхээ хажууд байгаад л баймаар тийм л сайхан хүний үр юм шүү.. 

Чамайгаа гэрт чинь оруулах,хажуунаасаа холдуулах би хичнээн дургүй гэж санана.Яг л энэ үед цаг хугацааг зогсоочихмоор л санагддаг.Тэгэх дээ би цаг хугацааг зогсоож чадахгүй нь дэндүү харамсалтай. Чинийхээ хажуунаас хэзээ ч би ходохгүй ээ хайрт минь. 

Уудам хорвоод амталсан бүх л зүйлсээ 
Уужуу чинийхээ энгэрт эрхлэх дээ би мартдаг.
Хатуу энэ л хорвоогийн хамаг бүхнийг туулан шаналах даа
Хайрт чинийхээ энгэр чимээгүй мэгшиж тайтгардаг аа хайрт минь.... 


2017оны 1сарын11 өдөр 01цаг 01 минут 

Thursday, January 5, 2017

Бачуурал.


Юу ч юм бүү мэд, Юунаас ч юм бүү мэд, Ямар нэгэн юмнаас юм бүү мэд.... Толгой минь хүрэхгүй нь... Санснаар минь ямар нэгэн зүйл болохгүй байгаа юм уу... Би Зүгээр л БАЧУУРАЖ байн уу???

Цээжин дотор яг одоо юу болоод байгааг ч би өөрөө ойлгохгүй байна. Яг л хэтэрхий их намуухан тал дээр шуурга дэгдэж байгаа мэт... Яагаад энэ ийм зүйл болоод байгааг ч би ойлгохгүй байна. Яг  л амьсгалаа бүрэн авж чадахгүй тэнгэрт дүүлэн нисэх шувуу шиг л байна. Миний мэдэрч буй энэ л мэдрэмжийг хүн бүр мэдэрдэг болов уу гэж бодохоос ч айж байна.

Өнөөх муу нэртэй савангын дуурь дээр л цээжээ цохиод л уйлдаг хэтрүүлэгтэй хэсэг нүдэнд харагдчихлаа. хахаха. Би яг одоо энэ л цээжийг дэлгээд бачуураад байгаа тэр л мэдрэмжийг болих үед нь буцаагаад хаачихмаар л байна.

Одоо би юу хийх хэрэгтэй вэ?

Хэн нэгний мэдэхгүй газар ганцаараа орилох уу? Аль эсвэл чимээгүйхэн дуу сонсож суух уу? яг л өмнөх шигээ хаа хүрхээ мэдэхгүйгээр анцаараа гүйх хэрэгтэй юу?

Би одоо яах хэрэгтэйгээ ч мэдэхгүй байна.....

Амьдрал би чамаас....



...Үүргэвчээ үүрээд чимодамаа чирээд, зургын аппратаа энгэртээ бариад дэлхийгээр аялах хүсэл надад хязгааргүй их байсан ч тэр хүсэл минь одоо ямар аймшигтайгаар биелэж байгааг хэн ч ойлгохгүй бас мэдэхгүй юм даа...
Хайртай хүмүүсээсээ хол хэдэн мянган бээр байх тийм сайхан зүйл биш юм даа. Уйтгар гуниг нулимсан далайд живж энэ л хорвоод эрээнтэй бараантай зүйлстэй ганцаараа тулалдах гэдэг зэвсэг үгүйгээр дайнж орохтой яг л адил гэдгийг одоол би ухаарж байна.

Хичнээн сайхан орчин, нөхцөлд байсан ч хайртай хүмүүсийнхээ энгэрт наалдаж, мөрийг нь түшихгүй, гараас нь атгахгүй цаг бүр ярилцаж чадахгүй, нэг л дотно үнэрийг нь үнэртэхгүйгээр зургыг нь хараад хамт байсан цаг мөч бүхнээ бодон уйлан суухаас өөр аргагүй байна гэдэг хичнээн гутамшиг юм бэ.

Өвдөөд байна гэхэд хажууд нь суугаад зүгээрээ маргааш өглөөний нар мандадгаараа манданаа гээд сууж чадахгүй алсаас дэмийл санаа зовож яаж байгаа болоо гэх хичнээн хэцүү юм бээ.

Аз жаргал бэлэглэх тэр л хайр нь агуу хүмүүсээ орхиод удахгүй хөдөө сурах гээд явна гэхээр л нэг л хэцүү санагдаж амьдрал чамд би амь тавин нулимсаа урсгаж сууна.

Үнэ цэнэтэй хүмүүс гэдгийг хэтэрхий ихээр чи надад мэдрүүлэх тусам энэ л амьдралд би урагш гишгэх тэнхээгүй болж хөл минь салгалан сөхөр ч байна.

Хатуу гэх энэ амьдрал надад хичнээн хатуу гэдгээ хэдий хүртэл мэдрүүлэх юм бэ. Хүссэн зүйлдээ хүрэх арга үүнээс үгүй гэж үү надад хариулаа ч ....

Хайртай хүмүүсээсээ хол байна гэдэг зовлонг би 4,5 жил яс махаараа би мэдэрч байна. Надад энэ л аймшигт өдрүүдээс үлдсэн зүйлс нь юу юм бээ... Хайртай хүмүүсээсээ холдохгүй гэх тэр л шархалсан зүрх сэтгэл, гэрлүүгээ хоног тоолон яарах тэр л ганцаардсан өдрийн дурсамжууд уу.....

Хүний нутагт хүйтэн дэрэн дээр нулимас асгаруулаж
Хайрт дээрээ очих өдрийг хуруу даран тоолох
Би нүүдлийн шувуудын амьдралыг хүсээгүй
Би холоос хайртай хүмүүсээ харан зогсох мануухай болохийг хүсээгүй..
Уушиг зүрх минь савсан байж амьдрал би чамд гомдож энэ л зүйлсийг хэлье....


Wednesday, January 4, 2017

Чи бол миний амьдралын хамгийн том бэлэг....


Хүйтэн шуургатай сэтгэлийн тэнгист минь
Хүслэн болсон наран гийж дулаацуулаад
Хүлээн хүлээсэн дуртай улирал чи айлчлан
Хүсэж байсан зөөлөн салхи минь сэвэлзлээ

Зүйрлэж хэлэх сайхан мэдрэмж үгүй
Зүгээр л чамд улам дуралмаар байна
Нүдээ аниад чамайг мэдрэх тэр мөчид би
Нисэн холддог зөөлөн салхинд чинь илбүүлэн хаа нэгтэй

Уруулны чинь амт ухаан балартуулж
Нүдний чинь харц сэтгэл гижигдэж
Бодлоор дүүрэн зөөлөн салхи чи сэвэлзээд
Больж чадахгүй байна чамд би ховсдуулчихаж

Ярьдаг сэдэв минь чи болж
Явсан газраа чамайг л хайж
Дурлалын салхинд сэтгэл минь хийсч
Дуу сонсоод л чамайгаа төсөөлнө

Миний нүдэнд чамаас минь илүү хөөрхөн нь алга
Миний мөрөөдөлд чамаас минь өөр хэн ч алга
Миний гэсэн бүхэн чамайг л гэсэн тэмүүлэлтэй
Миний зөөлөн салхи Чи минь хичнээн хөөрхөн юм дээ............

Хайрт минь чи минь наддаа хичнээн хөөрхөн харагдагаа мэдэх болов уу. Уулзах бүртээ үнэрт чинь сонгтож, уруулны чинь бал бурманд согтож. Энэ л хорвоод данаас илүү жаргалтай нь үгүй.. Жавар даарсан сэтгэлийг минь чи л дулаацуулдаг шүү... Тоглож байгаад гомдхоор намайг эрхдлүүлэж, хичнээн их зовж байсан ч түшээд босгодог ганцхан хүн минь чи.... Чамайгаа гомдоох бүртээ өөртөө үхэх ялийг тулгаж чамайгаа гэдэг сэтгэлийг минь чи минь ойлгоорой хайрт минь... Хичнээн хэцүү ирэв ч гараас чинь зөөлөн атгаад энэ л  хорвоод хамтдаа туулья хайрт минь.... 
Уйлмаар байвал мөрийг минь дэрлээд уйл би бинийхээ дэр чинь больёо


Уйтгарлмаар байвал энгрийг минь дэрлээд хэвт би чинийхээ  гудас чинь больёо
Хэцүү байвал өвдөгийг минь дэрлээд чимээгүйхэн хэвт би чиний хань чинь больёо.
Хайрт минь би чинийхээ бүх л зүйлийг туулахад хажууд чинь байх ганцал хүн нь байж болох уу....
 


Энэ л амьдралд үүрд хамтдаа шүү хайрт минь...
Б-с Г-дээ л зориулан бичив...
2017оны 1сарын 5 өдөр...

Миний чих... хэхэхэ



Далайн түрлэг ширүүсэх тусам 
Энэ л хуурай газар тайтгардаг...
Сайхан үгс ихсэх тусам 
Энэ л амьдрал дулаахан болдог.....


Хүн бүрийн нүдэнд үзэгдэх чамархайн доохно хэсэгт байрлах 2 далбагар зүйлийг чих гэж нэрлэдэг юм билээ. Чих нь гаднаас ирэх дууны авиа долгионыг хүний тархинд мэдээлэл болгон өгөх гайхалтай эрхтэн билээ.


Аан миний чих ямар вэ гэж үү хахаха хүн бүрт байдаг чих шиг л чих. Тэгхдээ  чих маань гаднаас мэдээлэлээ хүлээн авж уураг тархинд минь биш сэтгэлд минь хүргэдэг. 

Энэ хорвоо дэлхий дээр бүх зүйлс сэтгэл зүрхнээс л бүтсэн гэдэгт би итгэдэг. Учир нь хүн бүрийн өнөөдөр харж, мэдэрч буй бүх зүйлс хүний сэтгэлийн хөдөлмөрөөр бүтсэн гээд та боддоо. 

Хэний ч амнаас ямар ч үг гарж болно. Хэзээд ч ямар нөхцөл байдалд ямар ч үг гарж болно тэгэх дээ хэлсэн үг бүрийг тань хэн нэгний сэтгэл зүрх сонсож байгаа гээд та боддоо. Хана хүртэл чихтэй юм гэнэ лээ аргагүй дээ. Өнөөгийн энэ барилга, байгууламжуудын хананы нимгэн гэж хаха... 

Та хүний хэлсэн үгийг сонсож чадаж байгаа бол тунгааж чаддаг л байх хэрэгтэй. Та хэн нэгний хэлсэн үгийг сонссон л бол та хариу үйлдэл үзүүлэх хэрэгтэй. Энэ бол физиологийн хариу урвал шүү дээ.. Өнөөдөр магадгүй нөгөөдөр хэзээ нэгэн цагт таныг хэлсэн үгэнд хэн нэгэн гомдож энэ хорвоо бүхэлдээ нурах вий. Энэ чинь хамгийн аймар зүйл шүү дээ. 


Хатуу үгийг сонсов ч хүн болохгүй 
Зөөлөн үгийг сонсов ч энхрий болохгүй 
Сэтгэл зүрхний гүнээс гарах тэр л үгс 
Сэтгэл зүрхэнд л хүрдэг жамтай..... 

Үхэх мэт хэцүү байсан ч тайван бай.... 
Үйлийн үртэй мэт зовлонтой байсан ч тайван бай... 
Сэтгэлийнхээ чихийг амгалан байлга. 
Муу үгсийг бүү дуул 
Сэтгэл сэмэлхийн нэмэр